МОНГОЛ УАСЫН ПАРЛАМЕНТ-П 33 юм. Энэхүү эрин цагийнхаа шаардлагыг сайтар ойлгож хүн амаа ялангуяа бидний хойч ирээдүй болсон өсвөр залуу үеээ орчин үеийн иргэншлийн энэ шаардлагад бэлтгэхэд шийдвэрлэх алхам хийхийн төлөө та бид бүхий л хүч чармайлтаа гаргаж ажиллах хэрэгтэй байна. Зах зээлийн харилцаа хөгжсөн орнуудын туршлагаас үзвэл манай орны хувьд эдийн засагт Засгийн газрын гүйцэтгэх үндсэн үүргүүдийг хэрэгжүүлэх талаар цаашид олон зүйлийг хийх шаардлагатай байна. Нэгдүгээрт, эдийн засгийн амьдрал шударга байх байдлыг хангах Засгийн газрын үүргийг хэрэгжүүлэх асуудал улам бүр чухал болж байна. Үүний тулд орлого хувиарлалтын шударга зарчим хэрэгжүүлэх, албан татварын оновчтой бодлого явуулах, төсвийн хувиарлалт зарцуулалтыг боловсронгуй болгох, нийгмийн эмзэг хэсгийн амьдралын баталгаа хангах зэрэг олон асуудлыг Засгийн газрын гол бодлого болгон хэрэгжүүлэх болно. Манай Засгийн газар төсөв, татварын бодлогын хүрээнд эдийн засгийг эрүүлжүүлэх чанартай арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөж байна. Үүнд татварын баазыг өргөжүүлж, татварын хувь хэмжээг оновчтой болгон зохицуулах, татварын аливаа хөнгөлөлт чөлөөлөлтийг багасгах, давхардлыг цэгцлэх, татвар цуглуулах үйл ажиллагааг эрс сэйжруулах талаар тодорхой арга замынхаа менежментийг хэрэглэхээр төлөвлөж байна. Зах зээлийн ‘Татвар төлөх нь үнэн” гэдэг зарчмыг иш үндэс болгон иргэд, аж ахуйн байгууллагууд хуульчлан тогтоосон хэмжээгээр татвараа төлж байж нийгмийн баялаг хүртдэг нийгмийн шударга журмыг хэвшүүлэх болно. Нягтлан бодох бүртгэл, аудит, татварын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах замаар татвар ноогдуулалт, татвар төлөлтийн сахилгыг эрс сайжруулах, энэ талаар гарсан зөрчлүүдийг хуулийн хүрээнд шийдвэрлэж байх болно. Зах зээлийн орнуудад орлогоо өөрөө шударгаар мэдээлж, өөрөө төлдөг туршлагатай бөгөөд татвар төлөөгүй, татвараас зайлсхийсэн л бол хуулийн дагуу хатуу хариуцлага тооцдог, аж ахуй нь дампуурдаг зарчим хүчтэй үйлчилдэг билээ. Зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлж, хэвшүүлэх гэж байгаа л бол мөн ийм хатуу хариуцлага тооцдог зарчмыг баримталдаг болох хэрэгтэй. Хоёрдугаарт, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах Засгийн газрын үүргийг хэрэгжүүлэх талаар манай Засгийн газраас баримтлах гол бодлого бол үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, сэргээн хөгжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, өмч хувьчлалыг идэвхжүүлэн гүнзгийрүүлэхэд оршино. Зах зээлийн эдийн засгийн цөм болсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх, тогтвортой ажиллах бололцоог хангах замаар эдийн засагт хувийн хэвшлийн эзлэх байр суурийг эрс нэмэгдүүлнэ. Үүний тулд хувьчлалыг үргэлжлүүлэхдээ зөвхөн төсөвт хөрөнгө оруулах хэрэгсэл болгон хувьчлахын тулд хийдэг биш, хувьчлагдсан аж ахуйн байгууллага менежментээ сайжруулах, зах зээл дээр чөлөөтэй өрсөлдөж, жинхэнэ эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх хэрэгсэл болгох зорилт тавьж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw