Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 13 ын хүчтэй цөөнх бүхий парламентын сонголтыг хийсэн. Ийм ч учраас өнгөрсөн парламент маань чухамхүү ургац арвин тариа хураахын тулд уринш хийдгийн адил, арвин сааль хураахын тулд сав бэлтгэдэгийн адил энэ 4 жилд төрийн ардчилал, хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн шинэ харилцаа, зах зээлийн харилцааг төлөвшүүлэн тогтооход зайлшгүй шаарддагатай байсан хурц асуудпууд, тавигдсан асуудлууд түүнийг зоримог шийдвэрлэсэн. Гэхдээ эцсийн эцэст ард түмэн өнөөдөр бэлэн өөрт нь хүртээлтэй байдаг будаа тариа, бэлэн өөрт нь хүртээлтэй байдаг сүү, идээгээ хүсдэг. Энэ ч хүсэл эрмэлзлэл нь чухамхүү Та бүхнийг сонгож, Та бүхний амалсны дагуу арвин арвинаар хураагдан авч оногдоно гэсэн хүсэл эрмэлзлэлээр энэхүү Их Хурлыг сонгосон. Тийм учраас бид өнөөдөр энэ ардчилсан шинэтгэлийн үйл явцаа цаашид улам эрчимтэй явуулах ийм эрхэм үүргээ эцсийн дүндээ ард түмний хүн бүрт хүртээмжтэй байдаг тэр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө энэ Их Хурал сонгогдлоо. Өнөөдөр Улсын Их Хурал маань 72 гишүүн нь МАХН-аас сонгогдож эрх зүйн агуулгаараа цөөнхгүй Улсын Их Хурал бүрэлдсэн. Чухамхүү уулыг тэгшилж, усыг эргүүлэх бяр хүч энд бий. Гэхдээ бяр хүч байх тусам ухаан саруул, сэтгэлийн ариуныг илүү шаарддаг. Бид бартаатай, саадтай замаар жолооч хүн уран жолоодлогыг шаарддаггүй, тэр нь аюул, осолгүйгээр явахыг зам нь өөрөө бий болгож байдаг. Сайхан зам чухамхүү хурдтай байхын тулд уран жолоодлогыг шаарддаг. Бид сайхан замтай болсон, сайхан зам тавигдсан үүндээ баярладаг боловчиг түүн дээр эр бар, ааг омгоороо дахин хурдалж бас осол гарч нэмэгдэж байгааг бид мэднэ. Ийм учраас өнөөдөр манай энэ Их Хурал чухамхүү энэ байгаа бүрэлдэхүүнийхээ давуу талыг ашиглаж энэ зарчмууддаа үнэнч байж чухамхүү бид илүү ухаалаг, илүү тэвчээртэй байх ийм шаарддагатай ийм Их Хурал бүрэлдлээ гэж үзэж байна. Ингээд үүнийг нуршин хэлж байгаа утга учрыг та бүхэн авах гээхийн ухаанаар хүлээн соёрхоно бизээ. Эцэст нь Та бүхэнд Монголынхоо ард түмний сайн сайхны төлөө өөрийн хүч оюун, авъяас билэг, зориг тэвчээрээ дайчлан ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Чухамхүү төрийн эрх барих дээд байгууллагын энэхүү тамгаар тамгалагдаж гарсан хууль болгон Монгол Улсын Хөгжил дэвшлийн төлөө, Монголын ард түмний сайн сайхны төлөө Монгол хэмээх нэр дэлхийд улам улам түгэн цуурайтахын төлөө алхам гишгэм болгож байхын ерөөлийг Та бүхэнд өргөн дэвшүүлж байна. Төрийн мэлмий тунгалаг, түмний оюун саруул байх болтугай. Төр түвшин түмэн олон амгалан байх болтугай.3

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw