Монгол улсын парламент - боть 2

172 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Буй болсон нөхцөл байдалтай холбогдуулж хамгийн гол нь үндэснийхээ эв нэгдлийг чандлан хадгалах нь туйлын чухал гэдгийг нийт иргэддээ хандан хэлэх байна. Өнөөдрийг хүртэл та бид хандивлагч, зээлдүүлэгч, дэмжин туслагч улс орон, олон улсын байгууллага, сайн санаат хүмүүсийн тусламж, дэмжлэгт дулдуйдаж ирсэн. Мэдээж ийм дэмжлэг цаашид ч бидэнд хэрэгтэй. Гэхдээ бид өөртөө найдах, өөртөө туслах, өөрийгөө дайчлах, асар том нөөц, их хүчээ нөөхгүйгээр бүтээлч идэвхтэй хичээнгүй ажиллахаас илүү чухал юм үгүй гэдгийг баттай ойлгож ухаарах хэрэгтэй болж байна. Юм бүхэнд үндэсний нэр төр, эрх ашиг гэж бий. Энэ бол хамгийн эрхэм нандин зүйл. Үүний төлөө иргэн бүр өөртөө хариуцлага хүлээх ёстой. Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө манай улс бас өөртөө хариуцлага хүлээх ёстой. Саяхан Нью-Йорк хотноо болсон бичигтэн болох НҮБ-ын 10 жилийн арга хэмжээ манай улсын санаачилгаар эхэлсэн нь нэр төрийн хэрэг мөн. Энэ арга хэмжээний нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсоор уригдан оролцож, гол илтгэлийг нь тавилаа. Бичигтэн болох 10 жилийн хүрээнд бидний хийх ажил, хүлээх үүрэг их болсон. Үүнийг ч Улсын Их Хурал, Засгийн газар анхааралдаа авч тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж итгэж байна. Өөрийн хичээл зүтгэлээр бүх нийтээр бичигтэн болсон маань манай үндэсний бахархал зайлшгүй мөн. Гэвч шинэ үе, шинэ цагийн аясыг мэдрэхгүйгээр нэгэнт олсон ололтыг мөнх юм шиг санаваас омтгойдож мэдэх билээ. Үндэсний хэл, төрийн бичгийн тухай хэлэлцэхдээ Улсын Их Хурал асуудалд цогцолбор байдлаар ултай хандах биз ээ. Мөн удахгүй 6 дугаар сард ардчиллыг шинээр буюу сэргээн тогтоосон орнуудын олон улсын V бага хурал Улаанбаатар хотноо болно. Энэ нэр хүндтэй арга хэмжээг өндөр хэмжээнд сайн зохион байгуулах нь онцгой чухал гэдгийг хэлье. Ардчиллын үнэт зүйлс, түгээмэл үзэл санааг эрхэмлэсэн уур амьсгалд тус бага хурал болж Монгол Улсын нэр төр, ололт амжилтыг бэхжүүлэхэд томоохон тус хүргэнэ гэдэгт найдаж байна. Манай төрийн эрх зүйн сэтгэлгээний хэмжүүр болсон Улсын Их Хурал ээлжит чуулганаараа улс орны алс хэтийн хөгжилд хараа хандуулсан, дорвитой шийдлүүд гаргаж, эрх зүйн шинэчлэлийг хөгжүүлэхэд бас нэг томоохон алхам хийгээсэй гэж хүсэж байгаагаа илэрхийлэн Их Хурлын ажиллагаанд амжилт хүсье. Та биднийг Монгол төрийн сүлд өршөөх болтугай. 30

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw