Монгол улсын парламент - боть 2

154 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлын эрх зүйн үндсийг бүрдүүлэв. “Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан тэтгэврийн насны болзол хангаагүй, тэтгэврээ тогтоолгож чадаагүй иргэдийн нөхөн олговрын хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авав. Монгол Улсын олон улсын байр суурийг бататган бэхжүүлэх, олон тулгуурт гадаад бодлогоо идэвхижүүлэх, олон талын болон хоёр талын хамтын ажиллагааг өргөтгөхөд чиглэсэн хэд хэдэн чухал гэрээ хэлэлцээрийг соёрхон батлав. Үүний зэрэгцээ УИХ-ын өөрийнх нь гадаад харилцаа үлэмжхэн өргөжиж, Монгол Улс олон улсын хамтын ажиллагаанд идэвхитэй оролцох эрх зүйн шинэ орчин бий болгох талаар багагүй ахиц гарч байна. Монгол Улсын Засгийн газар 2003 оныг Монголд зочлох жил болгон зарласан явдал улс орноо гадаад ертөнцөд улам бүр нээлттэй болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, төрийн бодлого, УИХ-аар баталсан хууль, шийдвэрийг олон улсын хэмжээнд сурталчлах зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж үзэж байна. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйн хөгжлийн хоёр дахь үе шатны төсөл”-ийн Зээлийн гэрээ, Монгол Улс, Нордикийн хөгжлийн сангийн байгуулсан “Боловсролын салбарын хөгжлийн хоёрдахь төсөл”-ийн Зээлийн гэрээ, Монгол Улс, Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн хооронд 2002 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан “Санхүүгийн чадавхийг хөгжүүлэх төсөл”-ийн хөгжлийн Зээлийн гэрээг соёрхон баталсан явдал хөдөөгийн төв, суурин газруудын нийгмийн үйлчилгээг сайжруулах, боловсролын салбарын материаллаг баазыг өргөтгөж шинэчлэлийн үйл явцыг эрчимжүүлэх, банк санхүүгийн тогтолцооны чадавхийг бэхжүүлж үйлчилгээг нь сайжруулахад ихээхэн дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Манай улсын дэд бүтцийг хөгжүүлэх, Мянганы замыг барьж байгуулах ажилд чухал дэмжлэг болох Эрдэнэт, Булган, Уньтын чиглэлийн авто замын төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улс, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хооронд байгуулсан зээлийг гэрээ болон хөдөөгийн хөгжлийг дэмжих, хөдөө дэх нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөөгийн ядуурлыг буруулах зорилго бүхий Монгол Улс, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан хөдөөгийн ядуурлыг буруулах хөтөлбөр, төслийн зээлийн гэрээг энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэн батлагдлаа. Эрхэт гишууд ээ, УИХ-ын удирдлага, Их Хурлын гишүүдийг орон нутагт ажиллах явцад иргэд, сонгогчдоос гаргаж буй санал хүсэлт, та бидний нэр дээр хөдөлмөрчдөөс ирж буй захиддын агуулгад дүн шинжилгээ хийж үзэхэд баталсан хуулиа олон нийтэд хүргэж сурталчлах асуудал дээр онцгой анхаарах шаардлага байгаа нь харагдаж байна. Олон нийтийн санаа бодлыг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw