92 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ II Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын хэлсэн vr 2001.10.10 Эрхэт хундэт Еронхийлөгч өө! Улсын Их Хурлын дэд дарга, эрхэт гишууд ээ! Ноёд хатагтай нар аа! Улсын Их Хурлын дарга, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Энэбиш зуурдаар нас нөгчиж монгольш төрд нөхөж баршгүй гарз хохирол учирлаа. Та бид журмын нөхрийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэхдээ үйл хэргийг нь нэр төртэй үргэлжлүүлж улс орноо хөгжүүлэх үйлсэд улам эрчтэй, шаргуу ажиллах ёстой. Улсын Их Хурлын 2000 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Монгол Улсын Парламент, Засгийн газар үйл ажиллагаагааявуулж эхэлснээс хойш даруй нэг жил гаруй хугацаа өнгөрч, ард түмнийхээ өмнө хүлээсэн эрхэм үүрэг, зорилтоо хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлэх нэн хариуцлагатай цаг үетэй Улсын Их Хурлын намрын чуулганы нээлт давхцаж байна. Мэдээж хэрэг, шинэ зууны гарааны жилийн анхны намар болж буй энэ чуулган шинэ цаг, шахуухан зорилт, хүлээх өндөр хариуцлагын тухай асуудалд гол анхаарлаа хандуулах бизээ. Чингэхдээ богинохон ч гэсэн өнгөрсөн хугацаагаа эргэн харж бидний хүрсэн түвшин хаана байна вэ, юуг бататгах вэ, юу саад болов, ямар сургамж үлдэв гэдэг асуудалд бас бодитой үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. Энэ зорилгын үүднээс дараахь хэдэн дүгнэлтийг Та бүхний анхааралд толилуулья. -Улсын Их Хурлын болон орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын, түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд улс төрийн тогтвортой нөхцөл бүрдсэн нь нэг талаас монголчуудын хувьд их том ололт, нөгөө талаас ард түмний маань хийсэн ухамсартай сонголт юм. Монголын төр тогтвортой ажиллаж, нэгдмэл бодлого үйл ажиллагаа явуулахыг ард түмэн хүсч “чухамхүү МАХН л ингэж ажиллаж чадна” гэж их итгэл хүлээлгэлээ. Бидэнд энэ их итгэлийг даах чадвар бий бөгөөд гагцхүү бие биеийнхээ дутууг нөхөж, бат цул нэгдэлтэй ажиллаж чадахаас цаашдын ажил хэргийн хувь заяа шууд хамаарна. -Монголын төр, засаг дунд хугацаанд болон ойрын ирээдүйд юу хийх гэж байгаа талаар чиг шугамаа тодорхой болгож, бодлогоо зөв тодорхойлж чадлаа гэж үзэж байна. Үүнийг хэн нэг хүн ганцаараа биш, бид бүгдээрээ хамтран тал бүрээс нь судалж, ярилцаж байгаад хийсэн учраас би ингэж зоригтой хэлж байгаа юм. Бодлого зөв гарч чадахгүй, дээр нь дотроо зөрчилдвөл та бидний ажил тодорхой үр дүнд хүрэхгүй гэдгийг нотлох саяхны туршлагыг ч бид мэдэж байгаа. Өнөөгийн Монголын төр, засгийн бодлогыг зөв гэж үзсэн учраас дэлхий ертөнц ч биднийг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж, бодитой дэмжлэгээ үзүүлж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw