180 МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТП Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад харилцаа улам өргөжин тэлж өдрөөс өдөрт шинэ агуулга хэлбэрээр баяжиж байнаа. Үүнтэй уялдуулж гадаад харилцааг улам бүр эдийн засагжуулах чиглэлээр бодлогоо тодорхойлж, идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай бөгөөд гадаад суртачилгаааны иж бүрэн, цогц аргахэмжээ авах нь зүйтэй юм. Монгол орон, монголын ард түмнийг аль болохоор олон улс оронд олон улс түмэн мэдэж байх нь манай улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой билээ. 2003 оныг Монголд зочлох жил болгон зарласан нь манайд айлчилах жуулчдын тоог өсгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монголын талаархи суртачилгааг өргөжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулах нь эргэлзээгүй. Мөн Монгол Улсын Засгийн газрын санаачилсны дагуу НҮБ-аас энэ оны 6 дугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын V бага хурал”-ыг зохион байгуулах шийдвэр гаргасан нь манай улс, монголын ард түмний ардчилсан төрийн тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн хөгжлийн замыг эргэлт буцалтгүйгээр сонгож авсныг үнэлсэн зэрэг юм. НҮБ-ын энэхүү шийдвэр нь Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцан дээр өсч байгаагийн илрэл юм. Нэр хүндтэй энэхүү бага хурал дээр ардчилал улс түмэн, улс оронд юу авчирав? Энэ үйл явцад ямар саад бэрхшээл тулгарав? Тэдгээрийг хэрхэн давж туулав? Ардчиллыг эргэлт буцалтгүй үйл явц болгох, зах зээлийн эдийн засгийн харилцааг хэвшүүлэхийн тулд яаж ажиллавал зүйтэй вэ? гэсэн амин чухал асуудлаар олон орны төлөөлөгчид шүүн ярилцаж, өөрсөддөө байгаа сайхан туршлагаа хуваалцах ховорхон боломж олдох юм. Монгол Улсад бусдад үзүүлэх ололт амжилт ч бий, бусдаас сурах мэдэх зүйл ч бий. Эцэст нь тэмдэглэхэд, улс орноо хөгжүүлэхийн тулд бидэнд хийж бүтээх ажил их байна. Хүчээ нэгтгэн, төр засагтайгаа хамтран бие биеийнхээ дутууг нөхөж ажилласан нөхцөлд ямар ч хэцүүг давж сайн сайхан амьдралыг цогцлон бүтээж болно гэдэгт итгэл төгс байна. Улсын Их Хурлын чуулганы ажилд амжилт хүсье! Анхаарал тавьсанд баярлалаа!31 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очирын хэлсэн үг 2003.06.25 Эрхэт хундэт Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэлг гишууд ээ, Манай Их Хурал бүрэн эрхийн хугацааныхаа дөрөвний гурвыг өнгөрөөгөөд байгаа энэ цаг үед 2003 оны хаврын ээлжит чуулган үйл ажиллагаагаа өндөрлөх гэж байна. Чуулган 55 хоног хуралдаж 90 гаруй хууль, 26 тогтоол, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэлэлцэн баталж, давхардсан тоогоор 100 гаруй байгууллагад шалган танилцах ажил зохион байгуулж төлөвлөсөн зорилтоо
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw