128 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П байсныг өөрчлөн ямар зорилт дэвшүүлэн, үйл ажиллагаагаа хэрхэн явуулж, ямар үр дүнд хүрэх гэж байгааг тодорхойлсны дараагаар санхүүжүүлдэг зарчимд шилжих эрх зүйн үндсийг тавьж өглөө. Төсвийн шууд захирагч нар төсвийн хөрөнгийг хэрхэн зохицуулсан талаар тодорхой албан тушаалтны хүлээж байгаа хариуцпага тодорхой бус байсан одоогийн журам энэ хуулиар өөрчлөгдөж төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн байгууллагын ерөнхий менежертэй гэрээ байгуулан үр дүнг үнэлж, хариуцпага тооцох шинэ журамд шилжих боломж бүрдлээ. Чөлөөт бүсийн тухай, Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулиуд нь Монгол Улсад дэлхийн нийтлэг жишгийн дагуу олон улсын худалдаа чөлөөтэй хөгжих, гадаадын шууд хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, үйлчилгээний соёл, бизнесийн тэргүүний ололт, туршлага нэвтрэх эрх зүйн таатай орчин бүрдэх эхлэлийг тавина. Энэ хуулийг хэрэгжүүлснээр Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд дэлхийн хөгжингүй орнуудын зах зээлд нэвтрэх бололцоо өргөжихийн хамт дотоод зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийг түргэтгэх, хөрш орнуудтай тогтоосон хамтын ажиллагааны үр ашиг, зохицуулалтын үр дүн дээшлэх зэргээр Монгол улс дэлхийд нээлттэй хөгжих чиглэлд бодитой алхам хийгдэнэ гэж үзэж байна. 2001 оны санхүүгийн жилийн улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг энэ чуулганаар хянан хэлэлцэж баталсан нь ирэх 2003 оны улсын төсөв санхүүгийн төлөвлөгөөг оновчтой боловсруулан батлах чухал угтвар нөхцөл бүрдэж байна. Боловсрол, соёл, нийгмийн хамгааллын хүрээнд төрийн бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль, Боловсролын тухай багц хуулиудыг бүхэлд нь шинэчлэн баталж, мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль, Нийгмийн салбарын хувьчлал, өөрчлөн шинэчлэлтийн үндсэн чиглэлийг шинээр батлан гаргасны зэрэгцээ Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн харилцааг зохицуулж байгаа хэд хэдэн хуульд зохих нэмэлт, өөрчлөлтийг орууллаа. Боловсролын багц хуулиудын шинэчлэл нь юуны өмнө ерөнхий боловсролын болон дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал, хэв шинж, тогтолцоог боловсронгуй болгох, ерөнхий боловсролын бүтцийг дэлхийн улс орны нийтлэг жишигт нийцүүлэн боловсролын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэгдсэн боддогын шинэ алхам боллоо. Нийгмийн салбарын хувьчлал, өөрчлөлт шинэчлэлийн үндсэн чиглэлийг батлахдаа тус салбарын цаашдын хөгжлийг түргэтгэх, үйлчилгээний зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхийг бодлогын чиг шугам болгон баримталлаа. Төрийн байгуулалт, гадаад бодлого, аюулгүй байдлын хүрээнд эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Төрийн албаны тухай, Зэвсэгт хүчний тухай хуулиудыг баталж, Иргэний цэргийн үүргийн болон
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw