МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ V Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд хэлсэн үгийн эмхэтгэл 2012-2016 он Улаанбаатар хот 2016 он
2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ V БОТЬ Редактор: Эмхэтгэсэн: Эхийг бэлтгэсэн: Хэвлэлийн хуудас: Б.Болдбаатар Д.Алтангэрэл Г.Сугарсүрэн /В5/ Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргав. Тамгын газрын Хэвлэх, олшруулах цехэд 500 хувь хэвлэв. 2
МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 АГУУЛГА Өмнөх үг.............................................................................................................................................. 7-8 НЭГ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЗУРГАА ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛЬ 2012-2016 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ АНХДУГААР ЧУУЛГАН (2012.07.06-2012.08.21) Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг (2012.07.06).................................................................................. 10-11 Чуулганы хуралдаан дээр Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хзлсэн үг (2012.07.24).......................................................................................... 11-12 Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэн үг(2012.08.09).................................................................................... 13-15 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2012.08.21).......................................................................................... 15-17 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН (2012.08.29-2012.09.18) Ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2012.08.29)........................................................................................ 17-19 Ээлжит бус чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2012.09.18)........................................................................................ 19-20 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2012.10.01-2013.02.08) Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2012.10.01)....................................................................................... 21-24 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2012.02.08)........................................................................................ 24-27 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2013 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2013.04.05-2013.07.10) Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2013.04.05).......................................................................................... 27-29 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг (2013.04.05)................................................................................ 30-46 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2013.07.10)....................................................................................... 46-48 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2013 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН (2013.09.16-2013.09.27) Ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2013.09.16)....................................................................................... 48-50
2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Ээлжит бус чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2013.09.27)........................................................................................ 50-51 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2013 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2013.10.01-2014.01.30) Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2013.10.01)........................................................................................ 52-53 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга 3. Энхболдын хэлсэн үг (2014.01.30)........................................................................................ 54-56 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2014.04.07-2014.07.01) Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга 3. Энхболдын хэлсэн үг (2014.04.07)........................................................................................ 56-60 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга 3. Энхболдын хэлсэн үг (2014.07.01)........................................................................................ 60-63 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2014.10.01-2015.02.18) Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2014.10.01)....................................................................................... 64-67 Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэн үг (2014.11.05).................... 68-77 Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн хэлсэн үг(2014.11.21)............................................................................. 78-84 Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг. (2015.01.09)............................................................................. 84-98 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2015.02.18)....................................................................................... 99-103 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2015.04.06-2015.07.10) Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2015.04.06).................................................................................... 103-107 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг(2015.07.10)................................................................................... 108-112 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН (2015.08.03-08.14) Ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2015.08.03).................................................................................... 112-113 4
МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Ээлжит бус чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2015.08.14).................................................................................... 113-114 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН (2015.09.07-09.18) Ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржийн хэлсэн уг(2015.09.07).......................................................................... 114 Ээлжит бус чуулганыг хааж Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (2015.09.18)......................................................................... 115 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2015.10.01-2016.02.05) Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2015.10.06).................................................................................... 115-119 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2016.02.05).................................................................................... 119-123 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН (2016.02.19) Ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2016.02.19).................................................................................... 123-126 Ээлжит бус чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2016.02.19).................................................................................. 126-127 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2016.04.05) Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга 3. Энхболдын хэлсэн үг (2016.04.05)................................................................................... 127-130 ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНД ЗОРИУЛАН ХИЙСЭН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН (2013.07.10) Хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2013.07.10).................................................................................. 131-132 Хүндэтгэлийн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хэлсэн үг (2013.07.10)........................................................................ 133 Хүндэтгэлийн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг (2013.07.10).......................................................................... 134-137
2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-Ү КАНАД УЛСЫН АМБАН ЗАХИРАГЧ ДЭВИД ЖОНСТОНЫ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ХИЙСЭН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН (2013.10.25) Хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2013.10.25)................................................................................... 137-138 Хүндэтгэлийн хуралдаан дээр Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстоны хэлсэн үг (2013.10.25).......................................................................... 138-141 БНХАУ-ЫН ДАРГА СИ ЗИНЬПИНИЙ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ХИЙСЭН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН (2014.08.22) Хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2014.08.22)................................................................................... 141-142 Хүндэтгэлийн хуралдаан дээр БНХАУ-ын дарга Си Зиньпиний хэлсэн үг (2014.08.22)................................................................................. 142-150 Хүндэтгэлийн хуралдааныг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2014.08.22)............................................................................... . 150 БНЭУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД НАРЕНДРА МОДИ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ХИЙСЭН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН (2015.05.17) Хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг(2015.05.17).................................................................................... 151-152 Хүндэтгэлийн хуралдаан дээр БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модигийн хэлсэн үг (2015.05.17) .................................................................... 152-157 Хүндэтгэлийн хуралдааныг хааж Улсын Их Хурлын дарга 3. Энхболдын хэлсэн үг(2015.05.17)................................................................................... 158 МОНГОЛ УЛСАД БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТЫН 25 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ХИЙСЭН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН (2015.09.13) Хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг(2015.09.13)..................................................................................... 158-168 Хүндэтгэлийн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг(2015.09.13)............................................................................ 169-184 Хүндэтгэлийн хуралдаан дээр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (2015.09.13)......................................................................... 184-186 Товчилсон үг.............................................................................................................................. 187 6
МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 ӨМНӨХ ҮГ 1990 оми 5 дугаар сард БНМАУ-ын Ардын Их Хурлын чуулганаар “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай” хуулийг баталж, 1990 оны 7 дугаар сарын 29- нд Монгол оронд анх удаа олон намын оролцоотой, нэг тойрогт олон нэр дэвшигч бүхий ардчилсан сонгууль явагдаж, 1990 оны 9 дүгээр сард Ардын Их Хурлаас парламеятат ёсны төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хуэлыг улс төрийн намуудын төлөө сонгогчдын өгсөн саналыг үндэслэн байгуулкээ. БНМАУ-ын 430 депутат 76 хоног хэлэлцэж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Үндсэн хуулиар парламентыг нэг танхимтай, 76 гишүүнтэй байхаар тогтоон. үйл ажиллагааных нь эрх зүйн үндсийг тодорхойлжээ. Улсын Их Хурлын сонгууль 1992 онд олон мандаттай, томсгосон 26 тойргоос 76 гишүүнийг мажоритар тогтолцоогоор, 1996, 2000, 2004 онд нэг мандаттай 76 тойрогт мажоритар тогтолцоогоор, 2008 онд олон мандаттай, томсгосон 26 тойргоос 76 гишүүнийг мажоритар тогтолцоогоор, 2012 онд Улсын Их Хурлын 76 гишүүний 48 нь мандатын зарчмаар 26 тойргоос шууд мажоритар, үлдсэн 28 нь пропорциональ тогтолцоогоор, нийт зургаан удаа болж төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хурлыг байгуулжээ. 2012 оны Монгол Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн ээлжит сонгуулийг гадаадад байгаа сонгогчдыг оролцуулан Монгол Улс анх удаа сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг автоматжуулсан системээр зохион байгуулсан юм. 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурал нь хамгийн олон намын төлөөлөлтэй, гурван намын бүлэгтэй, тэдгээрийг төлөөлсөн Улсын Их Хурлын гурван дэд даргатай, хамгийн олон эмэгтэй гишүүдтэй гэдгээрээ онцлогтой юм. Улсын Их Хурал 2012-2016 онд эрх зүй, эдийн засгийн, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхтэй холбогдсон 136 бие даасан хууль, 951 нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль, 58 олон улсын гэрээ хэлэлцээр, 403 Улсын Их Хурлын тогтоол баталжээ. Улсын Их Хурал энэ бүрэн эрхийн хугацаанд хууль эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийнхаа суурь зарчмууд дээр үндэслэн органик хуулиудаа өөрчлөх замаар шийдэх бодлогыг түлхүүтэй барьж, цаашид Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх сонголтын эхлэлийг тавьлаа. Улсын Их Хурал анх удаагаа олон жил алдагдалтай явж ирсэн төсвөөс татгалзаж, төсвийн сахилга батыг чангатгаж бодитой төлөвлөх тогтолцоог мөрдүүлж, 7
2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Улсын Их Хурал “Чингис” бондыг гаргаснаар улс орны эдийн засгийн бүхий л салбарт томоохон бүтээн байгуулалт хийгдэж, үндэсний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын 10 саяын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэнд худалдан авалтандаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хүртэл хувийг буцаан олгохоор боллоо. Олон чухал зээлийн хэлэлцээр, төсөл хөтөлбөрийг баталсны дотор Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”- ийг Улсын Их Хурал соёрхон баталснаар аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлж, валютын орлогыг нэмэгдүүлэх үндэс тавигдаж байна. Парламентын гадаад харилцаа тасралтгүй өргөжиж, Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон, БНХАУ- ын дарга Си Зиньпин, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар үг хэлсэн байна. Парламентын ажиллах орчин нөхцлийг сайжруулах талаар олон арга хэмжээ авсан бөгөөд сүүлийн 3 жилд мэдээллийн технологийн чиглэлээр Улсын Их Хурлын даргын уриалгыг дэмжин Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны цахим систем, парламентын сэтгүүлчдийн өрөөг шинэчлэн тоон системийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож, 21 аймгийн Иргэний танхимуудыг Төрийн ордонтой холбосон дүрст хурлын систем байгуулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг кабелийн болон өргөн нэвтрүүлгийн 6 телевиз, www.parliament.mn цахим хуудсаар шууд дамжуулах, "Төрийн мэдээлэл" эмхэтгэл болон эмхэтгэлийн цахим хувилбарыг нийтэд үнэ төлбөргүй түгээх зэргээр хууль тогтоох ажиллагааны ил тод байдлыг хангаж байна Энэ удаагийн Улсын Их Хурал хууль тогтоох, хуулийн биелэлтийг хянан шалгахдаа иргэдийн оролцоог бодитой хангах зорилтын хүрээнд Улсын Их Хуралд өргөн барьсан хууль тогтоомжийн төслийг нийтэд ил болгон саналаа өгөх боломжоор хангах, гаргасан хууль тогтоомжийг төрийн байгууллага, иргэдэд сурталчлах чиглэлээр телевизийн нэвтрүүлэг, ном товхимол зэрэг сурталчилгааны материалыг бэлдэн олон нийтэд хүргэх, иргэдийн үзэл бодол, саналыг үйл ажиллагаандаа тусгах Улсын Их Хурлын нээлттэй сонсголын танхимыг байгуулан иргэд, сонгогчдод хууль тогтоогчдын үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг илүү нээлттэй болголоо. Парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор Улсын Их Хурлын даргын захирамжаар 8
МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 2014 онд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эх баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг бий болгож, анхны шагналыг Улсын Их Хурлын гишүүн, доктор, профессор Д.Лүндээжанцан хүртсэн байна. Монгол Улсын парламентат ёсны хөгжил нь нэгд, парламентын хэлбэр, дотоод болон үндсэн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь улам боловсронгуй болсноор, хоёр г, парламентыг бүрдүүлэх, түүний үйл ажиллагаанд олон түмний хяналт оролцоо идэвхжиж байгаагаар, гуравт, парламент өөрийн зорилго, мөн чанараараа улам бүр төгөлдөршиж байгаагаар тодорхойлогдож байна. Улсын Их Хурлын парламентын олонх, цөөнхийн эрх зүйн байдал, гишүүний үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, гишүүдэд тавих ёс зүйн шаардлагыг өндөржүүлэх, хууль тогтоох үйл явцын үндэслэл, журмыг боловсронгуй болгож, улс орны өмнө тулгарсан төрийн байгуулалт, улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхийн хэрээр Монголын парламент өөрөө хөгжин төлөвшиж байна. Улсын Их Хурлын чуулганы нээлт, хаалт болон хуралдааны явцад Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарын хэлсэн үт нь улс орны ойрын болон хэтийн бодлогыг тодорхойлж, парламентын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт хийсэн парламент судлалын чухал баримт бичгүүд юм. Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарын хэлсэн үг, хүндэтгэлийн хуралдаанд гадаадын төр, засгийн өндөр дээд хэмжээний зочин, төлөөлөгчийн хэлсэн үгийг түүвэрлэн “Монгол Улсын парламент” /2012-2016 он/ баримт бичгийн эмхэтгэлийн V ботийг улс төрч, эрдэмтэн судлаач, багш, оюутан, улс төрийн бодлогын асуудал сонирхогчдын хэрэгцээнд зориулан уламжлал ёсоор уншигч Танаа толилуулж байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БОЛДБАААТАР 9
2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЗУРГАА ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛЬ (2012-2016) УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ АНХДУГААР ЧУУЛГАН (2012.07.06-2012.08.21) Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг (2012.07.06) Монгол Улсын иргэд, эрхэм сонгогчид оо, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд аа, Улсын Их Хуралд сонгогдсон эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид, хатагтай, ноёд оо, Монголын ард түмэн ардчилсан шинэ Үндсэн хуулийнхаа дагуу зургаа дахь удаагаа чөлөөт сонголтоо хийлээ. Хууль тогтоох байгууллагаа бүрэлдүүлэх дээд шийдвэрээ гаргалаа. Төр оршихын үндэс бол хуулийн хэрэгжилт. Олон мянган төрийн албан хаагчид хуулийг хэрэгжүүлж ажиллаа. Сонгуулийн шат, шатны байгууллагууд сонгуулийн дүнг нэгтгэж, Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хуралд шинээр сонгогдсон гишүүдийг нэрсийг надад өргөн барилаа. Манай сонгогчдын энэ удаагийн сонголт тэдний хүсэл тэмүүллийн илэрхийлэл байж чадсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөөлөл болсон та бүхэн ч цаг алдалгүй бүрэн эрхээ хэрэгжүүлж, шуурхай ажиллах шаардлага байгаа. Ингээд Монгол Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган нээснийг мэдэгдье. Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг (2012.07.06) Та бүхэн хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэхээ баталж, төр түмэндээ тангаргаа өргөлөө. Манай ард түмэн сонгогч бүр Улсын Их Хурлын энэ бүрэлдэхүүн, гишүүн нэг бүрээс асар их зүйлийг хүлээж байгаа. Юуны өмнө хууль, шударга ёсны хэлбэрэлтгүй хэрэгжилтийг хүлээж байгаа. Энэ ажлыг Улсын Их Хурлын гишүүд өөрөөсөө эхэлнэ гэж харж байгаа. Шударга ёс бол хэлснээр хэрэгждэг зүйл биш, хуулийн тэгш хэрэгжилт, шийдвэр гүйцэтгэлээр хэмжигддэг нийтийн үнэт баялаг юм. Та бүхэн Монголын төрд хэцүү ажил хийх гэж ирсэн. Улс орон, ард түмнийхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцохоо ч өөрсдөө 10
МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-Ү 2012-2016 илэрхийлсэн. Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхэн бүрэн эрхийнхээ хугацаанд сонгогч иргэдээ, тэдний эрх ашгийг, захиа даалгаврыг хормын төдий ч мартахгүй ажиллаж чадна гэдэгт би итгэж байна. Монголын түүхт төрийн түшээгээр сонгогдсон та бүхэнд баяр хүргэе. Ёс журамтай, хариуцлагатай, өндөр дээд албандаа төр түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлийг баримтлан ажиллах их үйлсэд тань амжилт хүсье. Монгол түмэн мандан бадрах болтугай. Чуулганы хуралдаан дээр Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2012.07.24) Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, өөрсдийн сонгож байгуулсан төрийн эрх барих дээд төлөөллийн байгууллагаараа дамжуулан төр засгийн эрхийг хэрэгжүүлдэг билээ. Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 6 дахь удаагийн сонгууль шинэчлэн батлагдсан хуулийн дагуу явагдлаа. Энэ сонгуулийн үр дүн нь улс төрийн намуудыг хамтарч, эвсэж ажиллахыг даалгасан ард түмний сонголт байлаа. Улсын Их Хурлын даргын хариуцлагатай албан тушаалд миний нэрийг дэвшүүлсэн Ардчилсан нам, түүний мянга мянган гишүүд, ардчиллыг дэмжигч нийт иргэд сонгогчиддоо талархаж байгаагаа илэрхийлье. Мөн манай намын саналыг дэмжиж надад итгэл хүлээлгэн Улсын Их Хурлын даргаар сонгосон Иргэний зориг ногоон нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүдэд талархаж байна. Цаашид дөрвөн жилийн туршид хамтран ажиллах үүрэг хүлээсэн МАН-аас болон бие дааж сонгогдсон нийт гишүүддээ талархал илэрхийлье. Би Улсын Их Хурлын даргын хувьд нэг намын төлөөлөл гэдэг утгаар биш монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө Улсын Их Хуралд суудалтай намууд, эвсэл, бие дааж сонгогдсон гишүүдтэй хамтран ажиллаж, хуулийн хүрээнд туйлшрахгүйгээр та бүхний хүлээлгэсэн итгэлийг дааж өөрийн мэдлэг чадвар, дадлага туршлагадаа тулгуурлан бие сэтгэл, оюун ухаанаа бүрэн дайчлан ажтлана гэдгээ илэрхийлж байна. Энэ удаагийн Улсын Их Хурлаас улс орон, ард түмний өмнө тулгарч буй тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэх, гаргасан шийдвэрээ иргэддээ нээлттэй байлгаж хэрэгжүүлэх торгон мэдрэмжийг барьж ажиллахыг шаардсан түүхэн үүрэг оногдож байна. 11
2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Монгол Улс Үндсэн хуулиндаа ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэхийг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тодорхойлсон билээ. Монгол Улсын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдгийн хувьд Улсын Их Хурлын бүрэлдэхүүн “цэвэр ариун” байх учиртай. Иймээс одоогоор маргаантай байгаа тойргуудын асуудал хуулийн дагуу түргэн, шуурхай шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Иргэд сонгогчид ч үүнийг нийтээрээ шаардаж, энэ удаагийн сонгуулиар шударга ёс хэрэгжиж чадаж байгаад сэтгэл хангалуун үлдэхийг хүсэж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэдийн яриа, хүсэлтээс бид өдөр тутам мэдэрч байгаа билээ. Монгол Улсын хувьд ирэх дөрвөн жил их өөрчлөлг, шинэчлэл, их бүтээн байгуулалтын он жилүүд байх болно. Үүнийг шинээр байгуулах Засгийн газрын баримтлах үйл ажиллагааны хөтөлбөрт баримтлан тусгаж хамтарсан Засгийн газрын амжилттай ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэн дэмжин ажиллана. Би Улсын Их Хурлын даргын хувьд хууль, эрх зүйн болон төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулна. Түүнээс гадна нийгэмд үгүйлэгдэж буй шударга ёсыг тогтоохын тулд хуулийн хэрэгжилтэд тавих Улсын Их Хурлын хяналтад онцгой анхаарч ажиллах болно. Шинээр байгуулагдах Засгийн газар улс орны нийтлэг эрх ашгийг эрхэмлэн хууль хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн бодлогын шинэчлэлтийг тасралтгүй явуулах, эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг цаг алдалгүй, эрчимжүүлэхэд хяналт тавьж ажиллана. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Та бүхнийг төрийн сүлдэнд өргөсөн тангаргаа ямагт дээдэлж, нийт ард түмний элч гэдгээ ухамсарлан идэвхи зүтгэлтэй, хариуцлагатайгаар нэг баг болон хамтран ажиллана гэдэгт би итгэл төгс байна. Монгол хүн бүрийг хүн шиг амьдруулахын төлөө, Монгол Улсаа улс шиг хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ хамтран ажиллахыг Та бүхэндээ уриалж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. 12
МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэн үг (2012.08.09) Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Эрхэм Улсын Их Хурлын дарга аа, Эрхэм Улсын Их Хурлын гишүүд, хатагтай, ноёд оо, Энд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн байгууллага, түүгээр дамжуулан учран золгож байгаа монгол ахан дүүс ээ, Өнөөдөр миний бие монгол түмний ардчилсан сонголтын үр дүнд байгуулагдаж байгаа шинэ Засгийн газрын тэргүүнээр томилогдож байна. Надад оногдсон энэхүү их үүрэг, ард түмний ардчилсан сонголтоор эхэлж, намын нөхдийн итгэлийг хүлээж, Улсын Их Хурлын гишүүд та бүхний дэмжлэгээр баталгаажиж байна. Иймд итгэл хүлээлгэсэн монгол түмэн, журмын нөхөд, Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ гүн талархал илэрхийлье. Аль ч цаг үед Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх хариуцлагатай албаны босго нь өндөр, шалгуур нь чанга байдаг. Тэрхүү өндөр босго, чанга шалгуурын чухам учир нь ард түмний сонголтод оршдог. Энэ удаа монголын ард түмэн та бидэнд хамтынхаа хүчээр улс орноо авч явах үүрэг ногдууллаа. Ард түмнийхээ үүрэг даалгаврыг гүнээ ухамсарлаж, иргэдийнхээ итгэл найдвар, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарч ажиллах шийдвэр гаргасан ИЗНН, МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэл, бие даагч гишүүддээ бас гүн талархлаа илэрхийлье. Миний бие энэ цаг үеийг монгол хүн монголдоо сайхан амьдрах болОмжийг бүрдүүлэх хамгийн тохиромжтой, алдаж болохгүй агшин гэж харж байна. Энэ агшинд монголын төр хүчирхэг байж, ард түмний үүрэг болгосон шинэчлэл өөрчлөлтийг хийсэн шиг хийх хэрэгтэй. Төр хүчирхэг байна гэдэг нь аливаа албан тушаалтан ард иргэддээ төмөр нүүр гаргаж, хүнд суртлаар далайлгахыг хэлэхгүй ээ. Эсвэл төсвийг тонож, сангаа цөлмөхийг бас ойлгохгүй ээ. Харин төр хүчирхэг байна гэдэг ард түмний өмнө амласнаа ажлаараа биелүүлж харуулдаг, бага зардлаар их үр ашгийг бүтээдэг, авлига хүнд суртлын аранга байдаг, чиг үүрэг нь тодорхой, үйл ажиллагаа нь шуурхай байхыг ойлгож байгаа юмаа. Тийм төрийн бодлогыг түмэн олон дэмжиж, түмэн олныхоо итгэл дэмжлэгээр төр өөрөө хүчирхэгждэг. Бидний хамгийн түрүүн шийдвэрлэх ёстой асуудал бол монгол хүн ажилтай, орлоготой болох явдал юм. Өмнөө зорилготой, шаргуу зүтгэлтэй, хүрсэн ажилтандаа сэтгэл нь ханадаггүй мянга мянган монголчууд байгаа гэдэгт би итгэдэг. Тэдгээр хүмүүс амьдралыг илүү сайн сайхан болгох хүсэл эрмэлзэлтэй, 13
2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V ажилсаг, авьяас чадвараар бусдынхаа хүндэтгэлийг хүлээж, монголын бахархал болно гэдэгт ч би бас итгэдэг. Бид ажиллаж, хөдөлмөрлөх, хийж бүтээх хүсэлтэй иргэдээ шуурхай, ил тод, хариуцлагатай, шударгаар дэмжих болно. Манай Засгийн газрын шийдвэрлэх дараачийн асуудал бол авлигал юмаа. Төр засгийн олон бүтэц яг энэ чигээрээ, яг энэ өнөөдрийнх чигээрээ байвал бид авлигалд идэгдсэн нэг хүнд сурталтныг нөгөө л нэг өөр хүнд сурталтнаар солихоос хэтрэхгүй учраас бид тогтолцоо, тоглоомын дүрэм хоёрыг өөрчлөхөөс бас аргагүй болж байна. Монголын төр авлигачийг хаалгаа дэлгэн угтвал маргааш тэр авлигач хойморт заларч, монгол хүн бүрийг өөртөө бялдуучлахыг авлигал өгөхийг шаардах болно. Авлигалын үнэр шингэж, ад хор шүглэсэн хэнийг ч болов монголын төр хоймортоо ч байтугай хатавчиндаа л суулгах ёсгүй ээ. Ардчилсан засаг авлигалын аранга байх болно. Энэ бол бидний шийдэл бишээ. Ард түмний даалгавар гэдгийг бид мартаж болохгүй ээ. Монголын төр өөрөө эрх чөлөөг мэдэрдэг, эрүүл саруул сэтгэдэг, болохгүй байгаа бүхнийг засахыг эрмэлздэг, хүн бүхний нээлттэй индэр, тунгалаг, тусгал нь байх учиртай юмаа. Ард түмэн бидэнд шинэчлэл өөрчлөлтийг захиалсан учраас шинэчлэл өөрчлөлтийг бид өнөөдрөөс эхэлнэ. Аливаа шинэчлэл өөрчлөлтийг бол багаар л хийдэг, баг л хийдэг. Хэн нэгэн ардын баатар, суут ухаантан ганцаараа тоглох биш монгол түмнийхээ мэргэн ухаан, хамтын хүчээр улс төрийн хүчнүүд хамтарч хийх ёстой шүү. Алдар нэр, аливаа хүндлэл бол ардчилсан засгийн хувьд чухал бишээ. Албан тушаал бол ирж л байдаг, буцаж л байдаг зүйл. Харин ард түмнийхээ итгэлийг тээж, найдлагыг өвөрлөсөн энэ цаг үед тэднийхээ хамтраад зүтгээ гэсэн даалгаврыг та бид биелүүлэх үүрэгтэй шүү. Энэ даалгавар Засгийн газарт орсон ороогүй улс төрийн бүх хүчинд хамаатай. Төрийн ажлыг гацаахын тулд биш засаж сайжруулах, эрчимжүүлж хурдасгахын төлөө хамтарч ажиллах ёстой.Түмэн олон төр улсынхаа төлөөх аливаа улс төрийн шийдэл, санал, санаачилга, тэр байтугай хатуу шүүмжлэлийг ч бид талархан хүлээж авах болно. Ард түмэн та биднээс зоримог шийдэл, бодитой шинэчлэл, өөрчлөлтийг хүлээж байна. Өдөр өнгөрөөсөн, аргацааж хуурсан, ядмаг аргыг тэд бас хүсэхгүй л байна шүү. Монгол төрийн хамгийн үнэт зүйл бол монгол хүн юм. Тэдэнд ямар нэгэн дарамт шахалтгүй, тэгш эрхтэй ажиллах боломжийг бүрдүүлэх шаардлага байна. Төрд ажил үүргийн давхцал ихдэж, хянадаг, дарамталдаг, шалгадаг, шантаажилдаг байгууллага олширсноор элдэв бугшсан үзэгдэл газар авсан байна. Тиймээс төрийн байгууллагуудын ажил үүргийн давхцалыг салгаж, чиг үүргийг нь тодорхой болгож, үр ашгийг нь нэмэгдүүлж, үр дүнг нь тооцож, хариуцлагыг нь ил тод болгоно. Бид төрд дөрлөгдсөн биш, нийтэд зориулагдсан албыг бий болгож, 14
МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 байгууллага хэсүүлж, хаалга сахиулдаг чирэгдлийг нэг цонхонд төвлөрүүлж, иргэнээ захирдаг биш, иргэндээ үйлчилдэг тунгалаг төрийг цогцлоох болно. Элэг нэгт ахан дүүсээ, бүгдээрээ хамтаараа шинэчилье, өөрчилье, Хүн шиг амьдарч, улс шиг хөгжицгөөе. Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2012.08.21) Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулган хуульд заасны дагуу зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж, тавьсан зорилтуудаа хэрэгжүүлснээр үйл ажиллагаагаа өндөрлөж байна. 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Ардчилсан намаас 31, МАН- аас 25, ИЗНН-аас 2, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ээс 10, бие даан нэр дэвшсэн 3 хүн тус тус сонгогдон төрийн сүлдэндээ тангаргаа өргөсөн 71 гишүүнтэйгээр Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Энэ парламентыг Улсын Их Хурлын Сонгуулийн шинэчилсэн хуулиар анх удаа сонгуулийн холимог хэлбэр, санал хураалтын автоматжуулсан системээр сонгож бүрдүүллээ. Сонгуулийг санал тоолох дэвшилтэт арга хэлбэрээр явуулснаар сонгууль шударга болсныг сонгогчид, гадна дотны ажиглагчид үнэлж дүгнэж байна. Иймээс ирэх дөрвөн жилд шинээр бүрдсэн Улсын Их Хурал, Засгийн газар, улс төрийн хүчнүүд эв эеийг хичээн үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, улс төрийн тогтвортой байдлыг хадгалж улс орны хөгжлийн төлөө бүтээлч, шуурхай, шинэ арга барилаар хандаж ажиллах шаардлага гарч байна. Энэ үндсэн дээр сонгуулийн үр дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан Ардчилсан нам ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан Засгийн газар байгуулах гэрээ байгуулж ажиллахаар улс төрийн тохиролцоонд хүрч, Улсын Их Хурал дахь олонхийг бүрдүүлэн ажиллаж байна. Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга, дэд дарга нарыг сонгон, бүтцийн нэгж болсон Байнгын хороо, дэд хороодоо байгуулж, дарга нарыг сонгож баталлаа. Ардчилсан Нам 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Улсын Их Хуралд Өргөдөл, гомдлын байнгын хороог байгуулж, шууд ардчиллын элементийг парламентын хяналтад оруулахаар тусгасны дагуу энэ Байнгын хороог байгуулав. Ингэснээр парламентын нээлттэй, ил тод байдлыг хангах, йргэд олон түмний санал бодлыг хууль тогтоох үйл явцад тусгах, ойртож ажиллах нөхцөл бүрдэх юм. 15
catalog.parliament.mnRkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw