Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-Ү Иргэдийн банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын шинэ тогтолцоог бий болголоо. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын хуулийг баталснаар мөнгөн хадгаламжийн найдваргай байдал, санхүүгийн салбарын тогтвортой ажиллагаа хангагдсанаас гадна, татвар төлөгчдийн мөнгөөр дампуурсан банкны алдагдлыг хааж төр хариуцлага хүлээхгүй боллоо. Эрүүл чийрэг эрдэм боловсролтой Монгол хүнийг хөгжүүлэх шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг дэмжиж боловсролын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт орууллаа. Сургууль, цэцэрлэгийн багш ажилчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгодог боллоо. Өөрөөс нь хамаарахгүй шалтгаанаар ажилласан жил нь тасарсан иргэдийн 1990- 1995 онд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцох. 1995- 2000 онуудад төлөх байсан Нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож нөхөн төлж болохоор нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. ДОХ-оос сэргийлэх тухай хуулийг мөн шинэчлэн баталлаа. Хүний дархлалын олдмол хомсдолтой вирусын халдавртай иргэдийн тоо нэмэгдэж байгааг эрүүл мэндийн салбарынхан иргэд байгууллага анхаарах шаардлагатай байна. Халдвар авахгүй байх иргэдийн ухамсрыг дээшлүүлэх халдвартай иргэдийн эрхийг хамгаалахад энэ хууль ахиц гаргана гэж бодож байна. Зөвшөөрөлгүй барилга барьж, барилгын болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг биелүүлээгүйгээс иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учрах явдал гарсаар байна. Энэ салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг Улсын Их Хурлаас томилон ажиллуулж тайланг сонсоод холбогдох шийдвэрийг гаргасан болно. Шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр болон тойргийн зарчмаар байгуулах журмыг шүүх байгуулах тухай хуульд тусгасан. Хууль батлагдсанаар шүүхийн ачаалал буурах хэрэг маргааныг тухайн чиглэлээр мэргэшсэн шүүгч шүүх бүрэлдэхүүн хянан шийдвэрлэх боломж бүрдлээ. Cap шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс төрийн мэтгэлцээний сэдэв болоод байсан Оюутолгой төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг чуулганаар бүгдээрээ нэгдмэл байр суурьтай сонсож чадлаа. Энэ онд болох томоохон үйл явдал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 6 дугаар сард болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн хуулийн зарчимтай нийцүүлж шинэчлэн баталлаа. Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд саналаа өгөх боломжтой болсон. Сонгуульд автоматжуулсан техник хэрэгслийг ашиглахаар Улсын Их Хурлын тогтоол гаргасан. 26

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw