2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгүүлсэн этгээдэд өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа. Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуульд иргэн бүр хууль, шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн тулгуур зарчмыг баримталсан болно. Өршөөлийн хуулийн дагуу тухайн этгээд ялаас өршөөгдөх болон үүсгэн шалгагдаж байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй юм. Мөн энэхүү хуульд зааснаар гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхаар тусгасан болно. Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдсэн. Энэ хориг ирэх 7 хоногт орж ирэх гэж байгаа тул дахин ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага гарч байгааг бас тэмдэглье. Мөн Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу шинээр томилох 6 сайдын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр ийм хоёр шалтгаанаар ээлжит бус чуулганы товыг ирэх 7 хоногт дээрх хоёр асуудлыг өргөн баригдмагц зарлах болно. Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН (2015.09.07-2015. 09.18) Ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (2015.09.07) Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн албан тушаалаас огцорч орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилох зохицуулалттай. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал түүнийг чуулганы үеэр 14 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална” гэж заасан байдаг. Иймд Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудал болон Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр энэхүү ээлжит бус чуулганыг 2015 оны 9 дүгээр сарын 07- ноос 18-ны өдрүүдэд хуралдуулна. Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы хуралдаан нээснийг мэдэгдье. 114
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw