МОНГОЛ У1СЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Харж хандах хүнгүй ганцаардлын галд унасан ахмадуудаа яах вэ? Гудамжинд таних тэмвцмтүй харанхуйд тэмтчиж яваа хараагүй, эсвэл өндөр шатнаас унаж гэмтэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ яах вэ? Хүний нийтмийн мөн чанар бол нэгэнтэйгээ халамж хайраа хуваалцахад оршдог. Мөн аливааасуудлыг шийдэхдээ хүнийг голд нь тавьж шийддэгт л оршдог. Хүний зовлон жар алаас ургуулж асуудлаа харвал зөв болно. Би үүнийг хөндөхдөө халамжийн тухай ярих гэсэнгүй. Мэдээж төрөөс халамжлах шаардлагатай нийгмийн х)сэг бий. Би энэ тухай ярихдаа эрхийн тухай ярих гэсэн юм. Ялангуяа асуудал ппгадэхэд цөөнх болоод байгаа тэр хүмүүсийн эрхийн тухай. Энэ танхимд хүүхдүүд, эсвэл гавьяаныхаа амралтад гарсан ахмадууд олонх болж орж ирээд асуудал шийдэлцэх боломж алга. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тулгар биетэй ээжүүд, эрх нь зөрчигдөж байгаа охид залуус, оюутнуудад тийм боломж байхгүй. Тэд нийгэмд олуулаа байгаа ч асуудал шийдэх танхимд цөөнх болчихоод байна. Тэр хэсгээ бодож, тэр хүмүүст хүний эрхээ эдлэх, асуудлаа шийдүүлэх боломж нь байнга нээлттэй байх тухай би ярьж байгаа юм. Асуудлыг хүнээсээ эхэлж, тэднээс эхэлж шийд, тэгвэл бүтэн болно. Ингэвэл манай улс хүмүүнлэг нийгэмтэй орон болно. Хүнийхээ төлөө ажилладаг төр засагтай орон гэж яригдана. Би энд эх хүн айх аюулгүй амаржих эрхийн тухай ярьж байна. Эрхээ эдлээд ч бусдын энд хүрч чадахгүй тэр хүмүүсийн тухай бас ярьж байна. “Та тэтгэврийн хүн учраас байрны зээлд хамрагдах боломжгүй”. Эсвэл “Ажилласан жил чинь хүрэхгүй учир боломжгүй” гэдэг. Ийм л гол зурсан үгийг манай ахмадууд, бас ажил хөдөлмөр эрхлээд удаагүй, эсвэл ажилгүй яваа залуус, залуу гэр бүл сонссоор байх уу. Эдгээрт шийдэл бий. Олон оронд үүнийг шийдээд ирсэн сайн туршлагууд ч бий. Гагцхүү түүнийг ойлгох сэтгэл, цэгцтэй бодлого хэрэгтэй байна. Нийслэлийн захиргаа ахмадууддаа зориулсан орон сууцны хөтөлбөр эхлүүлж байгаа юм байна. Бусад хот сууринд ч үүнийг эхлүүлэх цаг болсон. Засгийн газар залуус, залуу гэр бүлийн орон сууцны хөтөлбөрийг энэ хавар тодорхой болгож эхлүүлэх хэрэгтэй. Би Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор олон асуудал, түүний шийдлийн тухай энэ индрээс тодорхой ярьсан. Одоо гүйцэтгэлийг л шаардана. Манай эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт үнэхээр санаа зовоож байна. Энэ салбарт хөрөнгө оруулагчдын хувьд тусгай бодлого хэрэгтэй байна. Энэ өгүүлбэрээр дамжиж бидний алдаад байгаа хоёр дахь асуудал руу оръё. Хоёр. Монголын төр бүтээгчдээ дэмжихгүй байна. Юм бүтээж, ажил хийж яваа хүнээ дэмжихгүй байна. Энэ бол том алдаа. Ямар учраас эрүүл мэндийн болон боловсролын салбарт төрийн бус хөрөнгө оруулалт хамгийн бага байна вэ? Мэдээж энэ салбар хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй байна. Ерөөс Монгол Улс хөрөнгө оруулагчид баялаг үйлдвэрлэгчиддээ хандсан тогтвортой, 35
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw