Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 болтлоо б}уж үзсэн. Өнөөгийн бидэнд түүх, цаг хугацаа маань бүтээх, шийдэх дээр нэгдэ;ээс өөр сонголтыг үлдээсэнгүй. Та бидний амьдарч буй орчин эмзэг, байршил евормөц, тоо цөөн байна. Үүнийг би хэлэхгүй юм бол хэн хэлэх юм бэ? Үүний та бид хоорондоо хэлэлцэж ярилцахгүй юм бол хэн бидний өмнөөс хэлэлцэж, иийдвэрлэх юм бэ? Улсын Их Хурлын гишүүд бол Монголын их ард түмнийг төлөөлсөн бага ард түмэн. Та бүхний гаргаж байгаа шийдвэрээр Монголыг төсөөлдөг. Их Хурал, Засгийн гшрын гишүүний хэлж буй үг, хийж буй үйлдлээр дамжуулж манай улсыг хүмүүс тогьддог. Улсаа төлөөлж шийдвэр гаргах эрх бол чухал эрх. Тэр тусмаа манай Үндсэн хуулиар хууль тогтоох эрх бол зөвхөн Улсын Их Хуралд л байдаг ганцхан х>вь эрх. Монголын хувь заяаг шийдэлцэх эрх бол ховор эрх. Монголд ийм эрхтэг хүн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчөө нэмээд 3УУ хүрэхгүй. Ийм эрхтэй төрийн албан хаагч бол зөвхөн улс орны дээд эрх ашигт үйлглэх ёстой. Тэр бол ард түмний нийтлэг эрх ашиг. Би Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг Монгол Улсын хөгжиж дэвжих эрх ашиг гэж хардаг. Бидний бүх үйлдэл, үйл ажиллагаа Монголын хөгжил дэвшлийг урагшлуулахад чиглэх ёстой. Хоёр хонсгийн өмнө би манай үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Тэд үйлдвэрлэ.гийг дэмжинэ гэж хоосон ярьдагаа зогсоо гэж байна. Тийм бодлого байгаа бол хуульчлаад өгөөч гэж байна. Юуг яаж дэмжихээ тодорхой болгооч гэцгээж байна. Улс төрчдийн ааш араншинг дагаж савж унасаар байгаад сэнсэрч дууслаа гзж ярьж байна. Бүтээгчдэд, хувийн хэвшилд хандах хандлагаа төр өөрчлөөч гэж тэд хэлж байна. Хувийн хэвшлийг хонь гэж хардагаа болио, төр өөрөө чоно шиг аашилдагаа болио гэж ярьцгааж байна. Манай дарга нар тууз хайчлахдаа дуртай. Харин бүтээгчдийн хаалгыг хүлсэн хүлээсээ давхар хайчилж хаяач гэж шаардаж байна. Тэд төрийн үйлчилгээг өрийн үйлчилгээ болсон, хүлээс цосж болсон гэж шүүмжилж байна. Төрийн эрх мэдэлд шургалсан бизнес хийгчид бзднийг талцуулахаа зогсоогооч гэж байна. Бидэнд бусдын төр биш өөрийн төр хүндрэл учруулж байна гэж ярьж байна. Бид цаг нартай уралддаг. Харин улс төрчидтэй цаг уралддаг байж магадгүй. Бидний алтан цаг, боломж, орлого ашгийг хүнд суртлын галаар битгий шатаагаач. Хийж бутээх бол хэцүү. Үүн дээр төрийн хэцүүг бүү нэмээч гэцгээж байна. Татварын бодлогоо уян хатан болгооч. Тийм эрх боломжоор Засгийн газар, орон нутгийн хурлыг хангаж өгөөч. Монголдоо хийж чадаж байгаа бараа үйлчилгээг л манай гөр худалдаж аваач. Шалгаруулалтаа дотоодын үйлдвэрлэгчдийн дунд л явуул. Гадны ижил төрлийн бараа үйлчилгээг тендерт оролцуулахыг хориглооч гэж байна. Ноос, ноолуур, арьс шир боловсруулаад дотоодын үйлдвэрт өгөхөөр татвартай. Гадагш аргахаар татваргүй болчихдог гаж тогтолцоо байна. Үүнийгээ хурдан засаач гэк байна. Яам, албан газартаа ажлаа мэддэг, бизнесийг ойлгодог дэмждэг 87

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw