Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V тодорхой бодлогогүй явж ирлээ. Бидний уриад дуудаад байсан уул уурхай, дэд бүтцийн салбар хүртэл бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар гачигдсаар байна. Хөрөнгө оруулалтын тогтвортой орчин алга байна. Холоос бараа бүтээгдэхүүн зөөх болдог учир манай импортын, нэмүү өртгийн татвар ч нэрмээс болж байна. Нөгөө бидний яриад байсан дэлхийд хамгийн хурдтай хөгжиж байгаа эдийн засаг нэгхэн жилийн настай байсан юм гэж үү? Бас гайхагдаад байсан уул уурхайн хөгжлийн тэсрэлт ийм хурдан болоод өнгөрөв үү? Юу ч болсон нэг юм тодорхой. Too худал хэлэхгүй. 2011 оны эцсээр 18 хувь хүрч байсан эдийн засгийн өсөлт жилийн дотор 10 руу эргэж уналаа. Өнгөрсөн оныг түүний өмнөх онтой харьцуулахад гадаад дотоодын хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ 60 гаруй хувиар буурлаа. Үүнийг сонгуультай битгий холбоорой. Сонгууль бол ардчиллын чухал механизм. Бас эрх баригчидтай хариуцлага тооцох хэлбэр. Төрөө сонгож байгуулах хүний үндсэн эрхийн нэг үзүүлэлт. Дээрхийн шалтгааныг хүмүүс өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Нээлттэй нийгмийн давуу тал ч энэ юм. Би үүний шалтгааныг хариуцлагагүй улс төртэй холбон харж байгаа. Хариуцлагагүй алхам хийвэл улсаараа амсах хохирол дэндүү их болж магадгүй талаар би ярьж сануулж байсан. Одоо ч сануулъя. Ер нь манай бодлого тодорхойлоход оролцдог хүмүүс зах замбараатай, хариуцлагатай байх цаг болсон. Барилгад нэг тоосго өрж, замд хүрз шороо хаяж, улсын хөгжилд нэг хадаас ч нэмэрлээгүй хүн манай улстөрчдийн дунд олон бий. Тэгсэн атлаа ард түмнийхээ амьдрах байшингийн суурийг үг үйлдлээрээ дэлбэлж явдаг. Нөгөө хайр зарладаг ард түмэндээ гай тарьж байдаг. Шинэ баян цээж өвчтэй гэж ярьдаг. Улс төрд орох гэж, эсвэл ороод “баян” болсон этгээдүүд жаахан даруулгатай баймаар юм. Би та бүхэнд нэг зүйлийг зориуд сануулж хэлье. Алба ажлаа эх орныхоо төлөө зориулах, эх орноо алба ашгийн төлөө золих хоёр бол их ялгаатай. Монгол хүнд өнөөдөр юу хэрэгтэй байна вэ? Ажил хэрэгтэй байна. Орлого хэрэгтэй байна. Монгол оронд өнөөдөр юу хэрэгтэй байна вэ? Бүтээн байгуулалт хэрэгтэй байна. Хөгжил дэвшил хэрэгтэй байна. Таны яриад байгаа зүйл зөвхөн танд хэрэг болоод байна уу, эсвэл Монголд хэрэг болоод байна уу гэдгийг бодох л хэрэгтэй. Сайн бодох хэрэгтэй. Монгол Улсад нүүрлэж байгаа санхүү, эдийн засгийн хүндрэлийн үр дагаврыг, хор уршгийг манай ард түмэн л төлнө. Нөгөө улсаа, ард түмнээ хайрласан улс төрчийн гялгар нүүрэнд үсрээд нэг үрчлээ л нэмэгдэнэ. Их юм уншиж, их юм бодох хэрэгтэй. Ер нь бодлого гэдэг үг бол бодох гэсэн үгнээс гаралтай. Төрийн хүн өөрийн сэтгэл хөдлөлийг, өөрийн сайхан санааг бодлого гэж эндүүрч болохгүй. Улс гүрнүүдийн түүхэнд тохиосон олон гай зовлонгийн ихэнх нь нэг болон нэг хэсэг улстөрчийн ард түмнээ жаргаах гэсэн сайхан санаанаас үүдсэн байдаг. 36

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw