Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V зөвхөн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх төдий юм. Тийм үгийг хэлэхгүй нь дээр байдаг. Эрхэм гишүүдээ, Улс төрчид сонгуулийн үед ард түмнээ боддог, бусад үед өөрсдийгөө боддог байж болохгүй. Хаврын өдрүүд жилээ даадаг гэж ярьдаг. Энэ Улсын Их Хурал, Засгийн газарт маш бага хугацаа үлдлээ. Үндсэндээ хоёр хавар, нэг урт намар л үлдлээ. Шийдэх асуудал ямар их байгааг Та нар харж байгаа байх. Шийдэх асуудал дэндүү их, хугацаа дэндүү бага байгаа учраас Та бүхнийг би Шийдлийн Засгийн газрыг хамтарч байгууллаа гэж ойлгож байна. Түүнээс биш зүгээр албан тушаалд очиж, нэгнийхээ хашаанд хургаа таргалуулах гэж нийлээгүй гэж бодож байгаа. Хамтарч Засгийн газраа байгуулсан намууд бусдын хатгаас, дарамт, саналаар нийлсэн эр эм хоёр шиг ааш гаргаад байж болохгүй. Сэтгэлээсээ улс орныхоо хүндрэлтэй асуудал, ард иргэдийн зовлонд хандах ёстой. Ажил хэрэгч байх хэрэгтэй. Энэ Засагт хамтарсан хамтын ажиллагаа их үнэтэй. Зорьсоноо, хийх ёстойгоо хийж чадахгүй бол дахиад намууд хүнд бэрхийг сөрж хамтрахад, тэгээд ард иргэдээсээ дэмжлэг авахад хэцүү болно. Нийгэм, улс төр, эдийн засгийн үр дагавартай байх болно. Та нар хийж, шийдэж, шийдүүлж чадахгүй бол нүүр тулж байгаа Монголын хүндрэл бэрхшээл улам нэмэгдэх болно. Та бид нийлээд зүтгэхэд олон асуудлыг шийдэж чадна гэж би итгэж байна. Би Та нарт итгэж байна. Та нар надад итгэ. Би зүтгэнээ. Хамтраад зүтгэе. Монгол Улс хариуцлагатай, бүтээгч улс болох ёстой. Би энэ Их Хурлын эрхэм гишүүдийг Монголын улс төрийн олон жилийн хариуцлагагүй байдалд сүүлчийн цэг тавьсан анхны гишүүд байж чадна гэж итгэж байна. Тийм хууль, тийм шийдвэрийг цогцоор нь гаргасан манай эхний парламентчид болоорой гэж Та бүхнээс хүсэж байна Сайн сайхан ойрхон байдаг, муу муухайгаас салж болдог гэдэгт би итгэдэг. Та бүхнийг улс орноо эдийн засаг, санхүүгийн хүндрэлээс гаргаж, уруудалт бууралтыг зогсоож, бас ололт амжилт, хөгжлийн урт удаан суурийг Засгийн газартайгаа хамтраад тавьж чадна, тийм шийдвэрүүдийг гаргаж чадна гэдэгт би итгэж байна. Монголын бүтээгч, үйлдвэрлэгчид Та бүхэнд хандаад “эрхэм гишүүн ээ, баярлалаа” гэж хэлэх тийм урмын үгийг сонсох шийдвэрүүдийг хэцүү ч байсан Та нар гаргаж чадна гэж итгэж байна. Чадах уу? Чадах уу? Тэгвэл дагаад хэл. Чадна. Бүгдээрээ чадах ёстой. Монгол Улс бүтээлч, хариуцлагатай улс болно. Бид чадна. Та бүхэнд баярлалаа. 98

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw