Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V тогтвортой байдлыг хангая. Үнэхээр ингэхгүйгээр болохгүй байна. Бүх намуудаас гарч байгаа судалгаа байна. Манай дотоодоос хийж байгаа болон олон улсын байгууллагын судалгаа байна. Монголд байгаа хамгийн үр ашиг муутай ажиллаж байгаа нь гүйцэтгэх засаглал байна. Гүйцэтгэх засаглал үр ашигтай ажиллах орчин, тийм тогтолцоо Монгол Улсад бүрэлдээгүй байна гэсэн дүгнэлтийг маш олон газар хийж байна. Бид нар ч хийж байна. Үүнийг бид өнөөдөр амьдрал дээрээ мэдрээд гарч байгаа. Ийм учраас үнэхээр гүйцэтгэх засаглалыг бүтээлч болгоё. Нэгэнт бүтээлч болгох үйл ажиллагааг тавиад явж байгаа бол тодорхой шийдвэрээрээ харуулъя. Өнөөдөр Засгийн газрыг яаж байгуулж байгааг мэдэж байгаа шүү дээ. Та бүхэн зарим нь бүр ичээд сууж байгаа. Бараг намайг одоо ингээд хэлэх гэвэл “Нэр хэлбэл яана даа. Үүнийг ярьчих вий дээ” гэж зарим нь дотроо ичиж байгаа. Засгийн газар руу өөр өөрийнхөө хүнийг, өөр өөрийнхөө төлөөллийг оруулж, тэднээр дамжуулж өөрсдийнхөө бизнесийг, өөрсдийнхөө ашиг сонирхлыг хангах гэсэн хэсэг бүлэг л болчихсон байгаа шүү дээ. Худлаа юм ерөөсөө байхгүй. Үүний ард сууж байдаг, ард нь зэс хошуугаа хатгачихсан, араас нь сороод сууж байдаг, ийм л хүмүүсийн төлөөлөл болж орж ирж байгаа шүү дээ, зарим этгээд. Үүнийг ард түмэн хараад байна. Нэг удаа хийгдэж байгаа бол нэг удаа юм байна даа. Засах байлгүй дээ гэж боддог. Хоёр удаа хийгдэж байгаа бол хоёр удаа гэж хардаг. Гурван удаа бол энэ биш боллоо шүү гэдэг. Дөрвөн удаа, таван удаа олон удаа давтагдлаа, одоо больё. Одоо арай хэтэрлээ. Ингэж Засгийн газраа байгуулдаг. Өвстэй хашаанд өөрийн хургануудаа хөөж оруулаад таргалахаар нь нядалж иддэг малчид шиг иймэрхүү хувиа бодсон хүн шиг байж болохгүй. Одоо зогсъё. Үүнээс цааш яаж явах юм бэ. Нэгэнт ийм хүмүүсээс бүрдсэн Засгийн газар яаж бүтээлч байх юм бэ. Араасаа аалзны шүлс шиг татуургатай. Ийм хүмүүсээс бүрдсэн Засгийн газар яаж улс орны, ард түмний өмнө тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлыг зоригтой, бүтээлчээр шийдээд явж чадах юм бэ! “Надад өгдөг татвар хаана байна” гээд зарим албан тушаалтнууд тодорхой албан тушаалтнуудаас мөнгө нэхдэг болж байгаа гэж яригдаж байна. “Чи тэдэн саяыг аваад ир.Тэр тендер, тэр уралдаан, тэр мөнгө хаана байна” гэж ярьдаг. Одоо энд байгаа сайд нар “би ардаа ийм амлалт өгч байж сайд болсон. Би амлалт өгөлгүйгээр, арай бага амлалт өгч сайд болсон шүү” гэж хоорондоо ярьдаг болсон шүү. Ийм утгагүй байдалд Монголын төрийг оруулж болохгүй шүү дээ. Энэ чинь уламжлалтай, түүхтэй төр шүү. Одоо больё. “Элбэгдорж ярьж байна. Ерөнхийлөгч ярьж байна. Яриад л өнгөрөх байлгүй дээ” гэж битгий бодоорой. Үүний ард нэхэл хатуутай ард түмэн байгаа шүү. Нэхэл хатуутай олон түмэн байгаа шүү. Би энэ олон түмний санал бодлыг хэлж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын гишүүн гэдэг бол өндөр нэр хүндтэй, хариуцлагатай, төрийн өндөр албан тушаал шүү дээ. Тэр өндөр нэр хүндтэй, хариуцлагатай, төрийн өндөр албан тушаалын өмнө, ёс зүйтэй албан тушаалын 176

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw