MOHrOJ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Учир нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн <үрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Заспйн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан шинэчлэлийн бодлого, арга хэмжээг бодитой хэрэгжүүлж эхлэх бодлогын баримт бичиг гэдээрээ онцлог юм. Нийт нутгаар хаврын урь орж байгаа хэдий ч цаг агаарын хүндрэл, бэрхшээл гарсаар байна. Малчин түмэндээ тусалж дэмжих ажлыг эрчимжүүлж тэдний гэр бүл, хүүадийн эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй. Нөгөө талаар энэ хавар эхлэх бүлээн байгуулалтын ажлын сонгон шалгаруулалтын хугацаа алдаж байгаа талаар прч байгаа шүүмжлэлд анхаарлаа хандуулж, ажлаа эрчимжүүлэхийг Засгийн газарт даалгаж байна. Нэг л мэдэхэд бид өвөлтөйгөө дахин золгоно. Улаанбаагар хотын агаарын бохирдлыг бууруулахад дэлхийн түвшинд ашиглаж байгаа имнэ технологийг цаг алдалгүй нэвтрүүлж, ирэх өвлийн утааг багасгахад холбогдок яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд одооноос анхаарлаа хандуулан дорвитой арга хэмжээ авч ажиллахыг анхааруулж байна. Улсын Ик Хурлаас баталсан Мянганы хөгжлийн зорилтыг дүгнэх хүртэл 1000 хоног үлдээд байна. Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нярайн эндэгдлийг бууруулах, бүх нийтээр анхан шатны боловсрол эзэмших зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр чамлахааргүй амжилтад хүрсэн байна. Гзвч залуучуудын хөдөлмөр эрхлэлт, сүрьеэ болон бусад халдварт өвчний тархалт, ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах талаар улам эрчммтэй ажиллах шаардлагатай байна. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Сонгуулийн Ерөнхий хороо болон бүх шатны холбогдох байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг хуулиа ягштал биелүүлэн сонгогч иргэдийн оролцоог хангаж, элдэв зөрчил. хууль бус үйлдлийг гаргахгүй, шударгаар зохион байгуулах үүрэгтэйг сануулья. Улс төрийн намууд болон иргэддээ улс орныхоо эрх ашиг, үндэсний эв нэгдэл. шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, улс төрийн өндөр соёлтойгоор энэхүү сонгуутьд оролцохыг уриалж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын хаврын чуулганаар батлах хууль тогтоомж, шийдвэрүүдэд ард түмнивхээ санал бодлыг өргөнөөр тусгаж, Байнгын хорооны болон чуулганы үйл ажиллагаанд хариуцлагатай, идэвхи санаачилгатай оролцохыг уриалж байна. Улсын Их Хурлын 2013 оны хаврын чуулганыг нээснийг мэдэгдье. 29
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw