Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж байгаад цаашаа төр нийгмийн олон салбарт ажилласан хүмүүс байдаг. Ихэнх нь сайн ажилласан байдаг. Ихэнх нь өнөөдөр тэр үед тавьж байсан үзэл санаандаа үнэнч, улс орон, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэж явсан хүмүүс байдаг. Тэгэхээр үзэл санаа гэдэг бол агуу, урт удаан амьдрах чадвартай юм байна. Хүний нэг насны амьдралыг ч давж цаашаа оршин тогтнох агуу зүйл юм байна гэдгийг энд бодож байгаа юм. Тэгээд өнөөдөр бид нар байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойгоо тэмдэглэж, хүндэтгэлийн чуулган хийж байгаа. 25 жил гэдэг бол аливаа улс орон хөгжлийн нэг зам сонгож аваад, дүгнэлт хийх хугацаа. Бидний өвөг дээдэс ч тодорхой хугацааны дараа дүгнэлт хийдэг байсан, бидний өмнөх үе ч дүгнэлт хийдэг байсан, одоо бид энэ дүгнэлтийг хийх цаг болжээ. Бид цаашаа ямар үйл ажиллагаа явуулах вэ, юун дээр алдав, юун дээр онов, одоо бидэнд зайлшгүй хийх шаардлагатай зүйл юу байна вэ гэдгийг бодох цаг иржээ. Өнөөдрийн энэ Улсын Их Хурлын гишүүд бол энэ 25 жилийн буухиаг авч явж байгаа хамгийн эрхэм хүндтэй хариуцлага хүлээсэн хүмүүс шүү дээ. Энд Улсын Бага Хурлын үеэс парламентад сонгогдоод ажиллаж явж байгаа хүмүүс бий, төрд зүтгээд явж байгаа хүмүүс байна. Дараа дараагийн Их Хурлуудад сонгогдож орж ирсэн хүмүүс байна. Анх удаа энэ Их Хуралд сонгогдож орж ирж байгаа хүмүүс ч байгаа. Энэ утгаараа та бүхэн энэ 25 жилийн бүтээгдэхүүн юм. Энэ 25 жилийн парламентын ард түмний итгэлийг хүлээж авч явж байгаа хүмүүс. Маш эрхэм хүндтэй хариуцлага үүрч яваа хүмүүс. Тийм учраас бид бүхэн өнгөрсөн 25 жилд юу болов, цаашид бид юун дээр анхаарах шаардлагатай вэ гэдгийг өнөөдөр ярилцаж, нэгэнт хэлсэн бол, нэгэнт энд ярилцсан бол, нэгэнт ийм дүгнэлтэд хүрсэн бол энэ үйл ажиллагаагаа үйл хэрэг болгохын төлөө тууштай, цаг алдахгүй ажиллах ёстой гэж би бодож байгаа. Нэг үгээр хэлвэл Монголд бий болсон байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойн эзэд нь бол та бүхэн шүү. Энэ шийдвэрийг гаргах хүмүүс нь та бүхэн шүү. Та бүхнийг Улсын Бага Хурлын гишүүд, үе үеийн парламентын гишүүд, тэр бүх хүнийг сонгож явуулсан сонгогчид, ард иргэд итгэлийн нүдээр харж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх гэж бодож байна. Ингээд би олон зүйл хэлэлгүйгээр гурван асуудал Монголын төрд энэ Их Хурлын бүрэн эрхийнхээ хугацаанд шийдвэрлэх шаардлагатай байгаа гурван асуудалд та бүхний анхаарлыг өнөөдөр хандуулъя гэж бодсон юм. Эхний нэг дэх асуудал бол бүгдээрээ хариуцлагатай, ёс зүйтэй улс төртэй болъё. “Дээрээ хөлөө олохгүй бол дороо хөлөө олохгүй” гэж манай ард түмэн хэлдэг. Хариуцлага дээрээсээ л эхлэх ёстой. Хуулийг дарга нар өөрсдөө биелүүлж эхлэх ёстой. Хариуцлага дээрээсээ эхлэх ёстой гэдэг бол дээрээсээ эхэлж хариуцлага хүлээх ёстой. Энэ ажлыг бид эхлэхгүй хийхгүй бол болохгүй нь. Хариуцлагатай, албан тушаалын ёс зүйтэй ийм байх явдал чухал байна. Би хувьдаа хариуцлага бол ялангуяа улс төрийн, төрийн өндөр албан тушаал хашиж 171

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw