2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Мөн Оросын Холбооны Улсын Холбооны Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Эрхэмсэг ноён Александр Порфирьевич Торшин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын хорооны орлогч дарга Эрхэмсэг ноён Сянба Пинцуо, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Эрхэмсэг ноён Лех Валенса, Япон Улсын Үндэсний аюулгүй байдал, хулгайлагдсан иргэд, байгалийн гамшгийн асуудал эрхэлсэн сайд Эрхэмсэг ноён Кейжи Фүрүя, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний сайд Эрхэмсэг ноён Фарүүк Абдулла, Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Эрлан Бекешович Абдылдаев, Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн асуудал эрхэлсэн төлөөний сайд Эрхэмсэг ноён Гийом Гаро, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга Эрхэмсэг ноён Вячеслав Владимирович Наговицын, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Эрхэмсэг ноён Матвей Матвеевич Гершевич, ОХУ-ын Төрийн Думын гишүүн ноён Михаил Викторович Слипенчук, Олон улсын шатрын холбооны тэргүүн, ноён Кирсан Николаевич Илюмжинов зэрэг гадаадын зочид төлөөлөгчид, Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын тэргүүн нар урилгаар оролцож байна. Эрхэм Ерөнхийлөгч өө, Энэ мөчөөс эхлэн Та Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дахин шинээр хэрэгжүүлж эхэллээ. Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахдаа өмнөх дөрвөн жилд эхлүүлсэн ажлаа тууштай үргэлжлүүлж, сонгуулийн үед ард түмнээсээ өгсөн захиа даалгаврыг биелүүлж, Монгол түмнийхээ язгуур эрх ашиг, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн Улсын Их Хурал болон Засгийн газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хангаж ажиллана гэдэгт итгэж байна. Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгч тантай улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ амьдралын сайн сайхныг баталгаажуулах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлд Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд нягт хамтран ажиллах болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, Монгол төрийн тэргүүний эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай ажилд тань өндөр амжилтыг хүсье. 132
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw