Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V шалгахдаа иргэдийн оролцоог бодитой хангах чиглэлийг баримтлан ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан, гишүүдийн ирц, Улсын Их Хуралд өргөн барьсан хууль тогтоомжийн төслийг нийтэд ил болгон саналаа өгөх боломжоор хангах, гаргасан хууль тогтоомжийг төрийн байгууллага, иргэдэд сурталчлах чиглэлээр "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийг үнэгүй тараах, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоолын талаар төрөл бүрийн телевизийн нэвтрүүлэг, ном товхимол зэрэг сурталчилгааны материалыг бэлдэн нийтэд хүргэх, иргэдийн үзэл бодол, саналыг үйл ажиллагаандаа тусгах Улсын Их Хурлын нээлттэй сонсголын танхимыг байгуулан, Нийтийн сонсголын тухай хуулийг батлан хуулийн хэрэгжилтэд хяналт тавих замаар иргэд, сонгогчдод хууль тогтоогчдын үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг илүү нээлттэй болголоо. Ингэснээр ард түмэн засгийн эрхийг жинхэнэ утгаараа барих боломжийг энэ бүрэн эрхийн хугацаанд улам бүр нээж өгч байна. Парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор Улсын Их Хурлын даргын захирамжаар 2014 онд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эх баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг бий болгож, анхны шагналыг Улсын Их Хурлын гишүүн, доктор, профессор Д.Лүндээжанцан хүртсэн байна. Эрхэм гишүүд ээ, 25 жилийн түүх урт биш гэлээ ч цаашид парламентын сонгодог жишгийг улам гүнзгийрүүлэх нь Үндсэн хуулийн болон бусад эрх зүйн орчинд улам боловсронгуй болгох шаардлага гарсаар байна. Бид дараах асуудалд анхаарлаа хандуулах нь нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлан мөрдсөнөөс хойш 23 жил болж байна. Шинэ Үндсэн хуулийг мөрдөж ирсэн хорь гаруй жилийн туршлага нь манай орны улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт зарчмын шинжтэй олон шинэтгэлийг бий болгосон нь маргаангүй үнэн. Үүний зэрэгцээ Үндсэн хуулийн шинэтгэлийг хэрэгжүүлэх явцад амьдралаас урган гарсан олон сорилтыг даван туулах шаардлага гарч, тэдгээрийг шийдвэрлэх явцад алдаа оноо аль аль нь гарч байсан гэдгийг үгүйсгэх аргагүй. 2000 онд Улсын Их Хурлаас Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөө хүртэл маргаан мэтгэлцээн дагуулж байгааг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр ч Үндсэн хуулийг боловсронгуй болгох санал, санаачилга ард иргэдээс ч, хууль тогтоогчдын зүгээс ч гарсаар байна. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн санал, санаачилга бүрийг хүлээн авч Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гээд байх нь тийм ч хүсэх зүйл биш юм. Улсын Их Хурал 2010 онд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулийг баталж, Монгол Улсын 166

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw