Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V өрийн буцаан төлөх график, макро эдийн засгийн бусад тооцоо, үзүүлэлтийг харгалзаж үзэхгүйгээр дээд хэмжээг ийнхүү хуульчилсан нь эдийн засагт хүндрэл дагуулж болзошгүй байна. Засгийн газрын хавтгайрсан нийгмийн халамжийн тогтолцоог өөрчлөх, үр ашиггүй зардлыг бууруулах, богино хугацаанд тэвчиж болох зардлуудыг хэмнэх бодлогыг нухацтай хэлэлцэж, энэ удаад Монгол Улсын нэгдсэн төсвийн зарим орлогыг нэмэгдүүлэх замаар цалин, тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлж, хүүхэд болон одонтой эхчүүдийн мөнгийг хэвээр үлдээхээр болсон. Цаашид төсвийн зарцуулалтыг үр ашигтай, хэмнэлттэй зохион байгуулж, эдийн засгийг эрчимжүүлэх замаар нийгмийн хөгжилд бодит үр дүн авчирсан хэм хэмжээг тогтоох нь чухал байна. 2015 оны төсвийн тодотголоор Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалт нэлээд буурлаа. Энэ нь эдийн засгийн бодит нөхцөлтөй холбоотойгоос гадна сангийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай уялдан гарч байна. Улс орны эдийн засгийн ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой том хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр Улсын Их Хурал онцгой анхаарч байна. Оюутолгой төслийн ажиллах эрх зүйн орчныг Улсын Их Хурал 2010 онд бүрэн бүрдүүлж өгсөн бөгөөд энэ төсөл цаашид амжилттай хэрэгжих ёстой. Засгийн газраас Оюутолгой төслийн хамтрагч талтай харилцан ашигтай, хамтын ажиллагааг зах зээлийн зарчимд нийцүүлэн үр дүнтэй үргэлжүүлнэ гэж найдаж байна. Монгол Улсын стратегийн чухал орд болох Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон холбогдох бусад гэрээг байгуулахдаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байддын үзэл баримтлал болон бусад хууль, тогтоомжид нийцүүлж, улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтыг хангах нь төслийн амжилттай хэрэгжилт, ирээдүйн эдийн засгийн үр өгөөжийг баталгаажуулах болно. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулж, бодитой үр ашгаа өгөх хэлбэрээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар Улсын Их Хурал шийдвэр гаргасан нь эдийн засагт эерэг дохио болно. Улсын Их Хурлаас энэ асуудлыг шийдвэрлэхдээ уг ордод төрийн эзэмшлийн хувийг тогтоох замаар бус, харин ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг тооцож авах хэлбэрээр ордыг ашиглуулахаар Ашигт малтмалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталлаа. Тус ордоос 10 жилийн хугацаанд олборлох 70 тонн алтыг Монголбанкинд худалдах зохицуулалт хийсэн нь чухал ач холбогдолтой шийдвэр боллоо. Улсын Их Хурлын гишүүд ээ. 100

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw