МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНД ЗОРИУЛАН ХИЙСЭН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН (2013.07.10) Хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2013.07.10) Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт, зочид, төлөөлөгчид өө, Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Шинэчлэн найруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн дагуу 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль амжилттай явагдаж өнгөрлөө. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны өргөн мэдүүлснээр энэхүү сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 622794 хүний санал буюу нийт сонгогчдын 50.23 хувийн санал авч, ялалт байгуулсан байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Цахиагийн Элбэгдорж Улсын Их Хуралд тангараг өргөх гэж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг Улсын Их Хурлын шийдвэрээр анх удаа эзэн Чингис хааныхаа сүрлэг хөшөөний өмнө ард түмнийхээ дунд нээлттэй зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Цахиагийн Элбэгдорж Улсын Их Хуралд тангараг өргөх чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Улсын ерөнхий прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрийн намуудын удирдлага, олон нийт, шашны болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн төлөөлөгчид оролцож байна. 131
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw