МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2015.02.18) Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хуралдаан өндөрлөж байна. Чуулганаар Улсын Их Хурлын 48 дугаар тогтоолд тусгагдсан хууль, тогтоолын төслүүдийг амжилттай хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газар огцорсонтой холбогдуулан шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлах, Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэж батлахад багагүй хугацаа зарцууллаа. Ардчилсан нам Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхол, эв нэгдлийг эрхэмлэж, улс оронд тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор Улсын Их Хуралд суудалтай улс төрийн бүх намуудтай хамтран их эвслийн Засгийн газрыг байгууллаа. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын төсвийн 2008-2014 онуудын хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний үлдэгдэл санхүүжилт бүхий 96 төсөл, арга хэмжээг 32.9 тэрбум төгрөгийн векселиэр санхүүжүүлэх, бодит гүйцэтгэл нь 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнүүдийг вексель гарган санхүүжүүлэх, тендерийн шалгаруулалт зарлагдаагүй, хэрэгжиж эхлээгүй төсөл, арга хэмжээг дахин хянаж зориулалтын ДагУУ үргэлжлүүлэх, дуудлага худалдаанд оруулах эсэхийг шийдвэрлэх, улс төрийн албан тушаалтны урсгал зардлын норм, норматив тогтоосон тогтоол, шийдвэрүүдийг хянан үзэх зэрэг асуудлыг Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт даалгалаа. Улсын Их Хурал анх удаагаа олон жил алдагдалтай явж ирсэн, өөрсдийгөө хуурсан төсвөөс татгалзаж, төсвийн сахилга бат тогтоосон төсвийг баталлаа. Энэ төсвөөр эдийн засгийн бодит байдалд нийцсэн, үр ашигтай байх зарчмыг баримталж олон жил дамжин үргэлжилж байгаа хуучин обьектуудаа дуусгах хариуцлага хүлээсэн шийдвэр гаргасан нь онцлог байлаа. 2015 оны мөнгөний бодлогын гол зорилтыг тодорхойлж, Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний зарцуулалтыг төсөвт тусган тодотгол хийж, улсын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг 2015 оны төсвийн жилд 58.3 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтоолоо. Гэхдээ улсын 99
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw