Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийн гарын үсгийг харгалзах талууд нэгэнт зурсан тул соёрхон батлах тухай хуулийг энэ чуулганаар хэлэлцэж дуусгая. Ингээд эрхэм гишүүд та бүхнийг нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаандаа оролцож, дээрх хуулиудыг хэлэлцэн баталж өгөхийг хүсье. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагааны нээгдсэнийг мэдэгдье. Ээлжит бус чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2016.02.19) Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Миний бие 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25 тоот захирамж гаргаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан. Үүний дагуу 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ээлжит бус чуулганыг нээж, намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Барилгын тухай, Ирээдүйн өв сангийн тухай, Зөрчлийн тухай хуулийг дагалдаж гарсан хуулиуд зэрэг нийт 291 хууль болон тогтоолын эцсийн найруулгыг сонслоо. Эдгээр хуулиуд нь ард иргэдийн зүгээс хүлээлт үүсгээд байсан. Хуулиуд тус тусын хуульдаа бичигдсэн хүчинтэй болох хугацаагаараа буюу ердийн журмаар, "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд хэвлэгдсэнээр гэх мэтээр хэрэгжиж эхлэх болно. Энэ хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд 04 дүгээр сард хаврын ээлжит чуулганыг хүлээх шаардлагагүй боллоо. Ээлжит бус чуулганы хуралдаанаар мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцье. Ажлын хэсгүүдээ ирэх долоо хоногоос байгуулан бэлтгэлээ хийх хэрэгтэй. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээр болон Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, 126

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw