Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Одоо Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди таныг Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлэхийг урьж байна. Хүндэтгэлийн хуралдаан дээр БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модигийн хэлсэн үг (2015.05.17) Эрхэмсэг ноён Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Эрхэмсэг ноён Монгол Улсын Их Хурлын дарга аа, Эрхэмсэг ноён Монгол Улсын Ерөнхий сайд аа, Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Хатагтай, ноёд оо, Агуу үндэстний эх орон, үзэсгэлэн төгөлдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ би чин сэтгэлээсээ баяртай байна. Монгол Улсын Их Хуралд үг хэлж байгаа минь их нэр төрийн хэрэг юм. Монголын ардчиллын 25 жилийн ой тохиож буй жилд ийнхүү үг хэлэх боломж олдсон нь онцгой аз завшаан юм. Амралтын ням гараг гэлгүй намайг ингэж зочлон хүндэтгэж байгаа Та нарынхаа өгөөмөр сайхан сэтгэлд би гүн хүндэтгэлээ илэрхийлье. Халуун дулаанаар угтан авч, гайхалтай сайхан зочлуулж байгаад тань би гүнээ талархаж байна. Миний бие оюун санааны хөрш 1.25 тэрбум анд нөхдийн тань халуун мэндчилгээг энэ хүндтэй танхимд тээж ирлээ. Оюун санааны хөрш байхаас илүү хүний харилцааны эрхэм дээд хэлбэр гэж үгүй ээ, мөн үүнээс илүү шүтээнлэг хэлхээ холбоо ч гэж үгүй билээ. Биднийг оюун бодолдоо тийнхүү тээж явдагт тань Энэтхэгчүүд бид Та бүхэнд нэн хүндэтгэлтэй байдаг. Хувь хүний болоод улс үндэстний амьдралд сайн анд найз нөхөд шиг үнэт бэлэг үгүй ээ. Тиймээс ч би нийт үндэстнийхээ өмнөөс Монгол анд нөхдөө гүнээ үнэлэн хүндэтгэж байдгаа илэрхийлье. Энэтхэг, Монгол хоёр улс нь хөгжлийнхээ нэн хариуцлагатай үетэй золгож байна. Та бид дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо тэмдэглэж байна. Гэвч оюун санааны ертөнц дэх бидний хэлхээ холбоо хязгааргүй юм. Хоёр мянган жилийн тэртээ Энэтхэгээс лам нар энэ сайхан нутагт Бурхан багшийн сургаалыг тээж хүнд бэрх бөгоөд урт замыг туулж ирж байжээ. Олон хүн эндээс оюуны мэдлэг эрэлхийлэн халуун Энэтхэг оронд очиж байжээ. Хүний үзэл санаа, хөдөлгөөн хязгаарлагдмал байсан олон зууны тэртээ агуу Монголчууд Ази, Европыг хооронд нь холбосон билээ. Тэдний эрэлхэг зориг, 152

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw