2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛAMEHT-V Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн үг (2014.11.21) Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Ерөнхий сайдын хүндтэй, хариуцлагатай албанд томилох шийдвэр гарган дэмжсэн Ардчилсан намын болон Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны нийт гишүүд, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн бүх гишүүдэд, 2012 оноос эхлэн хамтарсан Засгийн газрыг байгуулан хүчин зүтгэж байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, эвслийн бүлгийн нийт гишүүд, ИЗНН-ын парламент дахь гишүүд, бие даагч гишүүддээ болон өнөөдөр сэтгэлийнхээ үг, захиас, саналыг харамгүй хайрласан та бүхэндээ юуны өмнө гүн талархлаа илэрхийлье. Мөн нэг их зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр хамтран нэг баг болж зүтгэсэн Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Норовын Алтанхуяг, Засгийн газрын нэг танхимын нийт нөхөддөө сайн сайхныг хүсэж, та бүхний бүтээлч, хөдөлмөрч, уйгагүй, шинэчлэлийн бусад ажлуудыг үргэлжлүүлэн ажиллана гэдгээ илэрхийлж байна. Өнөөдөр санал хураалтад хэдийгээр оролцоогүй ч Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хурлаар бүтэн зургаан цагийн турш улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлууд, шийдвэрлэх арга замын олон асуудлаар санал нэг байсан Монгол ардын намын бүлгийн гишүүд та бүхэнтэй ч улс орны эрх ашигтай холбоотой олон чухал асуудлаар цаашид хамтран ажиллах шаардлага гарна гэдэгт итгэж байгаагаа энэ дашрамд илэрхийлье. Надад их итгэл хүлээлгэн, намайг Улсын Их Хуралд зөвшилцөн оруулж, хэлэлцүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчид талархлаа илэрхийлэхийн ялдамд хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намын шинэ даргаар сонгогдсон Улсын Их Хурлын даргад бас баяр хүргэж, Монгол Улсын үндэсний эрх ашиг, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө та бүхэнтэй мөр зэрэгцэн, нэг баг болж, их үйлсийн төлөө хамтран зүтгэж чадна гэдгээ энэ индрээс бас илэрхийлж байна. Монгол Улсын шинээр томилогдсон Ерөнхий сайдын хувьд шинэ Засгийн газар чухам юуг хийж бүтээх талаар товч үг хэлье. Хүн бүр янз бүрээр ярьж, маргалдаад байгаа хүндрэлтэй, хэцүү байдал, эдийн засгийн эсвэл төлбөрийн тэнцлийн хямрал гэдэг эцэс төгсгөлгүй маргаанаа орхиод улс орон хямралтай байгаа гэдгийг юуны өмнө шууд хүлээн зөвшөөрцгөөе. Төгрөгийн ханш суларлаа, хөрөнгө оруулалт огцом буурлаа, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байна, өрийн сүлжээ газар авлаа гэсэн эцэс төгсгөлгүй олон зүйлсийг энд дахин нуршмааргүй байна. Харин одоо үүсээд байгаа нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ гэдэг чухал. Шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүлэх, гол чиглэл юу байх вэ. 78
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw