Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V биднийг хүлээж байна. Энэ үүргийг бид олонх цөөнх болж, хагарч бутрах замаар бус хамтарч, нэгдэх замаар л биелүүлж чадна. Бид 2008-2009 оны үүнээс хүнд санхүүгийн хямралыг хамтдаа ингэж л давж гарч ирсэн. Монгол Улс маань гуравхан сая хүн амтай. Аравхан тэрбум ам.долларын эдийн засагтай улс. Бодлогын зөв өөрчлөлт, гацсан ганц, хоёр асуудлыг байрнаас нь хөдөлгөх, урагшлуулсан ганц хоёр гуравхан том төсөл бидний хямралт байдлыг эрс өөрчлөх болно. Тийм учраас үүрэг хариуцлагаа ухамсарлая. Хэрэгтэй шийдвэрүүдийг зориг, зүрхтэй гаргацгаая. Өөдрөг байж, итгэл үнэмшлээ эргүүлж олж авцгаая. Хамгийн гол нь эв нэгдлийг эрхэмлэж, эх орноо бодон хамтдаа зүтгэцгээе. Монгол орныг минь хөх тэнгэр нь мөнхөд ивээх болтугай. Анхаарал тавьсанд баярлалаа. Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг (2015.01.09) Эрхэм хүндэт ард иргэд ээ, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд аа, Улсын Их Хурал, Засгийн газрын гишуүд ээ, Эрхэмсэг хатагтай, ноёд оо. Шинэ он гараад удаагүй байна. 2015 оны ажлын анхны бүтэн долоо хоног үргэлжилж байна. Иймээс эхлээд өнгөрсөн жилийн тухай өнгөрсөн жилийнхээ ажлыг товч дүгнэж ярья гэж бодож байна. Манай малчид нэгдэл хувьчлагдсанаас хойш мал сүргийнхээ тоог анх удаа хоёр нугалж өсгөлөө. Тариаланчид, ногоочид маань бахдам сайхан амжилт гаргалаа. Сүүлийн 17 жилд байгаагүй арвин ургац хурааж авлаа. Манай Улсын худалдааны тэнцэл эерэг гарлаа. Үүнд эдийн засгийн агшилт, хөрөнгө оруулалтын бууралт нөлөөлсөн тал бий. Гэвч бид дотооддоо илүүтэй хийж бүтээж үйлдвэрлэж эхэллээ. Эдийн засгийн хямралт байдлыг сөрж, Монголдоо хийж, бүтээж үйлдвэрлэж болох юм байна гэсэн итгэл манай иргэд, бизнес эрхлэгчдэд бий болж байна. Энэ бол их сайн мэдээ. Баялгаа боловсруулалгүй гаргавал хямралд бүтэн өртдөг, хагас боловсруулаад зарвал хагас хямардаг, бүтэн боловсруулж чадвал хямралд бага өртдөг, харин өөрсдөө үйлдвэрлэж бүтээж өөрийн болон бусдын хэрэгцээг хангаж чадвал хөгжил ирдгийг бидний явж ирсэн зам, сургамж бэлээхэн нотолж байна. Гадаад бодлогын орчинд ч бид өнгөрсөн онд ахиц амжилттай байлаа. Хоёр хөрштэйгээ харилцах бидний харилцаа идэвхжиж сэргэх бодитой эхлэл тавигдлаа. Манай хоёр хөршийн төрийн тэргүүн тус бүрийн айлчлалаар тал 84

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw