Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V нэгж байгаа биш, харин тэдний төлсөн татвар байгаа учраас төрийн тэр нэгж оршиж байгаа юм. Тиймээс хэчнээн шахаад ч гарах шүүсгүй болсон аж ахуйн нэгжийг биш, харин хэмжээ хязгаар нь хэтэрсэн тансаглал, зардлыг нь төрөөс олж шахвал, хасвал мөнгө төсөв хэмнэгдэнэ. Эрхэм гишүүдээ. Төр лүү очих ардын зам хүний итгэлээр хучаастай байдаг гэж ярьдаг. Итгэл амархан сэргэдэг зүйл. Тэр тусмаа төрдөө итгэх ардын итгэл. Төр нь төр шиг байх юм бол хүмүүсийн итгэл сэргээд л ирнэ. Төр ард түмний итгэл эргээд л бэхжинэ. Би энэ бүхнийг гурван “Ш”-ээс хамаарна гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй байх. Гурван “Ш” үсгээр эхэлсэн үгнээс. Шийдвэр, шийтгэл, шүүр. Би сүүлээс нь санаагаа товч тайлбарлая. Шүүрээр би төрийн үйлчилгээг гөлөөлүүлж байгаа юм. Төрийн үйлчилгээ аливаа газрын үйлчлэгчийнх шиг хөнгөн шуурхай, ойлгомжтой, иргэдийн итгэл сэтгэлд нийцтэй байх ёстой. Үйлчилгээ цоож шиг байж болохгүй. Тэр тусмаа төрийн үйлчилгээ нь мөнгөөр онгойдог цоож шиг байж болохгүй. Иргэдийг чирэгдүүлдэг, хохироодог тийм үйлчилгээнд төр мөнгө төсөвлөх хэрэггүй. Төсөвгүй учраас тийм ёс бус үйлчилгээ, алба өөрөө л алга болно. Хоёрт нь, Шийтгэл гэдэг үгээр би хариуцлагыг төлөөлүүлж хэлж байгаа юм. Иргэдийн бухимдлын ихэнх нь мөнгөнөөс гэхээс илүүтэй шийтгэл хүлээх этгээд шийтгэлгүй яваад байгаагаас үүддэг. Гэртээ бухимдаж байгаа иргэнийг төлөөлж сонгосон гишүүн нь хурлынхаа танхимд хариуцлага алдсан этгээдэд уураа гаргаж байх учиртай. Ард түмний төлөөлөгч ард түмнийг төлөөлж албан тушаалтнаас хариуцлага асуух, шаардах, түүнийг тооцох эрхтэй. Би энэ дутагдаж байгаа харилцааг зохицуулахад чиглэсэн “Нийтийн сонсгол”-ын хууль санаачлаад Их Хуралд өргөн барьсан. Энэ хууль бол ардчиллыг ажиллуулах хууль. Учир нь ардчиллын амин сүнс бол хариуцлага. Энэ хуулиар ард түмний элч нар албан тушаалтнаас хариуцлага асуух юм. Энэ хуулиар та бүхэн төсвийн зарцуулалтыг асуух эрхтэй. Хуулийн хэрэгжилтийг асуух эрхтэй. Томилгоог ч сонсох эрхтэй. Байгалиа ч, иргэдээ ч өмөөрч өмнөөс нь хариуцлага ярих эрхтэй. Мөрдөн шалгах ч эрхтэй. Тийм арга хэрэгслээ гартаа, мэдэлдээ авцгаа, эрхэм гишүүдээ, хурлын төлөөлөгчидөө. Улсын хэмжээний асуулга хариуцлагыг Улсын Их Хурал ярьдаг, аймгийн хурал нь аймагтаа, дүүрэг нийслэлийнх нь Улаанбаатартаа, сумынх нь сумандаа ярьдаг, тооцдог болно. Дуудсан, дурын албан тушаалтнаасаа, бүр тодруулбал өөрөөсөө бусад, ажил алба хариуцсан хүмүүсээр “Би зөвхөн үнэнийг хэлнэ” гэж тангараг өргүүлж байгаад хариуцлага асуух ярих эрх та нарт байгаа. “Нийтийн сонсголын хууль хэрэгжиж эхэлснээс хойш нэг жилийн дотор төдөн сайд, дарга, нэжгээд өндөр албан тушаалтан хариуцлага хүлээлээ, сануулга авлаа, ард түмний төлөөлөгчдөөр загнууллаа, байцаагдлаа” гэсэн мэдээ гарвал би Монгол Улс хариуцлагатай улс болж байна гэж ойлгох болно. 92

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw