Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V оруулах тухай хуулийг хэлэлцэн батлав. Бүх төрлийн нүүрсний зах зээлийн үнийн уналтаас шалтгаалан нүүрсний экспортын хэмжээ буурсанаар улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон төсвийн орлого буурч байна. Мөн түүнчлэн зэсний үнэ төсөөллийн үнээс бараг 2000 ам.доллараар багассантай холбогдуулан улсын төсөвт тодотгол хийх шаардлага гарсан. Төсвийн тодотголыг хийхдээ төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг дайчлах, татварын зарим хуульд өөрчлөлт оруулах замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийг тооцон зардлыг бууруулах, ажил нь эхлээгүй төсөвлөгдсөн хөрөнгийг 2013 оны төсөвт тусгахаар шилжүүлэх, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хүний хөгжил сангаас олгох мөнгийг ондоо багтаан бүрэн болгох, Засгийн газрын бүтэц, яамд, агентлагийн бүтцийн өөрчлөлтийг тусгах зэрэг зарчмуудыг баримтлав. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг баталж, 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдийн сард нөхөн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг тогтоож өглөө. Ингэснээр олон жилийн туршид тэтгэврээ бодит байдлаас доогуур тогтоолгож хохирч байсан ахмадуудад олгох тэтгэврийг нь шударгаар тогтоох эрх зүйн боломж бүрдлээ. Хуулиар иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, архи, тамхины хор хөнөөлтэй тэмцэх, тэдгээрийн хэрэглээг хязгаарлах, зохистой түвшинд байлгах зорилгоор архи, тамхинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг Улсын Их Хурлаас гаргалаа. Нийгмийн даатгалын болон халамжийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар халамжийн тогтолцоог нэгдсэн удирдлагатай болгож, халамж хүртэх шаардлагатай иргэдэд халамжийн үйлчилгээг шуурхай хүргэх эрх зүйн зохицуулалт сайжирлаа. Ээлжит бус чуулганаар Шүүхийн захиргааны хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, улмаар хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бие даасан байдлыг хангахад чухал алхам боллоо гэж үзэж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган удахгүй эхэлнэ. Энэ чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Улсын Их Хурлаар баталлаа. Иймээс хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг Засгийн газар, Байнгын хороод, холбогдох бусад байгууллагууд цаг хугацаанд н ь зохион байгуулах шаардлагатай байна. Ээлжит бус чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье. 20

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw