МОНГОЛ <К ЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Торгууль, пийтгэл, сануулга гэж бий. Энэ бүхнийг хуулиар тодорхойлж, таарсан зөрчилд hi тохирсон хариуцлагыг тухай бүрд нь тооцож байх нь л чухал. Ийм юмнаас со!гогдсон, томилогдсон албан тушаалтнууд тойрч зугатах хэрэггүй. Хариуцлага гэдэг бол хүний нийгэмд л байдаг хэм хэмжээ. Хариуцлагатай хүн ёс зүйтэй байдаг. Ёс зүйтэй хүн хариуцлагатай байдаг. Ёс зүй, хариуцлага гэдэг эрх чөлөөнд бшдаг ойлголт. Ардчилсан нийгэмд хэвшсэн зүйл. Нийгмийн дархлаа ёс зүйдээ байдаг. Тэр дархлаа, хариуцлага хүлээж байгаа хүмүүсээс бүр их хамаардаг. Ухамсартай төрийн түшээ хүн уучлал гуйхаас, улс төрийн болон ёс зүйн хариуцлага хүлээхээс эмээдэггүй. Харин ч түүнийг хүсдэг. Учир нь түүнийг зөрчвөл дграагийн шатан дээр эрүүгийн хариуцлага түүнийг тосдог. Албан туцаалтны халдашгүй байдал бол түүнийг хариуцлагаас чөлөөлөх хамгаалалг биш. Бүрэн эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх боломж юм. Хариуцлатын тухай хуулийн төсөлд энэ асуудлыг ч нарийвчлан зохицууулсан байгаа. Х:риуцлага гэдэг бол гадаад орнуудын албан тушаалтанд хамаардаг ойлголт бип. Энэ бол Монголын төрийн гүн ухаан, чимэг нь, амин сүнс нь болсон ойлголт. Монголчууд дэг журам, хууль ёс, хариуцлага гэдгийг дэлхийд мэдрүүлж явсан үнд'стэн. Төрийн цэвэр нандин байдал, төрийн хүний явдал суудал ямар байх ёстой' заасан Монголын хууль, түүний хэрэгжилтийг хүн төрөлхтөний соёл иргэншливн ололт гэж дүгнэдэг юм. Төрөө цэвэр, журамтай байхыг Монголчууд гэрээ цэвэр хоггүй байхаас илүүд үздэг. “Надаас сайн нь, цэвэр нь, хариуцлагатай нь төрд бшх ёстой. Би бол болоогүй” гэж өөрийгөө голдог иргэдтэй улс, бид чинь. Япон улсад парламентын гишүүн, бас сайд хүн сонгогчиддоо дэвүүр тараагаад огцорч гэнэ гэсэн мэдээг та нар саяхан л уншсан байх. Тэнд хүн дэвүүр тараагаад огцорч бакхад, манай улс төрчид гивлүүртэй юм шиг суугаад л байх уу? Хийсэн машиныг зь унах дуртай дарга нар яавал хүн огцордог, хариуцлага хүлээдгийг нь гаднаас, тэднээс санаа авч, суралцаж болохгүй гэж үү? Бид хариуцлагыг ярих цаг болсон. “Өрхийг нь тараая гэвэл хүүхдийг нь эрхлүүл. Улсыг нь тараая гэвэл түпыэдийг нь эрхлүүл” гэж үгтэй юм. Манай түшмэдүүд, өндөр албан тушаалтнууд дэндүү эрх, дэндүү дураараа байгаа. Энэ хуулиудыг бүр ойрын өдрүүдэд батлах хэрэггэй байгаа юм. Эрхэм гитүүдээ, Манай парламентад суудал авсан намын гишүүд Засгийн газарт хамтарч ажил албан тушаал хаших болсныг хүмүүс янз бүрээр л харж байгаа. Хамтраад хэцүү тулгамдсан асуудлыг шийдэх байх гэж нэг хэсэг нь харж байгаа. Нөгөө хэсэг нь хариуцлага, ёс зүйгүй, хяналтгүй дураараа загнах нь бүр хэтрэх вий гэж болгоомжилж байгаа. Улс төрд ялах дуртай. Албан тушаалд очих дуртай. Ажлаа хийх дургуй. Ийм байж болохгүй. Хариуцлагагүй төр дотроосоо ялзардаг. Төрөө ялзралаас сэргийлэх ажил бол Та бидний хийх ёстой хамгийн чухал ажил. Энэ ажлаа хамгдаа одоо хийцгээе. 95
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw