Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 санал дүгнэлтийг тусгаад эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн ч нэмэлтээр орсон саналуудыг нэгтгэж, нэр томьёоны хувьд цэгцлэх болон бусад техник шалтгаанаар өнөөдөр батлах боломжгүй болсон учраас дараагийн 7 хоногийн ээлжит чуулган уруу шилжиж байна. Хоёрдугаарт, Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдсон нэмэлт мэдээлэл цуглуулах газар дээр нь очиж үзэх сайтар судлах санал албан ёсоор гаргасан учраас мөн намрын ээлжит чуулган уруу шилжиж байна. Гуравдугаарт, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэж уялдуулсны дараа хэлэлцэх нь зүйтэй гэж МАН- ын бүлэг үзсэн учраас мөн ирэх чуулган уруу шилжиж байна. Энэ удаагийн ээлжит бус чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүд улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар холбогдох яамдын мэдээлэл, Улсын Их Хурлаас томилсон ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хороон дээр сонсож, экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан шалтгааныг хэлэлцэн, цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар нэгдсэн ойлголттой болж чадлаа. Ажлын хэсэгт орж ажилласан болон олон зуун санал гаргаж Засгийн газрын өргөн барьсан хуулиудыг сайжруулсан гишүүддээ баярласнаа илэрхийлье. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурсан ч энэ жил 11 гаруй хувьтай байхаар байна. Ийм нөхцөлд эдийн засгийг хямарсан гэж үзэх нь өрөесгөл бөгөөд харин үүссэн зарим хүндрэл бэрхшээлийг арилгахад дээрх хуулиуд тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж үзээд намрын чуулганы эхний хуралдаануудаар улсын төсвийн өмнө баталж гаргахаар шилжүүлж байна. Иймээс холбогдох Байнгын хороо, ажлын хэсэг бэлтгэл ажлыг шуурхай хангаж дээрх хуулиудаа яаралтай батлуулах хэрэгтэй байна. Ээлжит бус чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хэлэлцүүлгийн явцад идэвхтэй, санаачилгатай ажилласан нийт гишүүддээ баярлалаа. Улсын Их Хурлын 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр эхэлсэн ээлжит бус чуулганы ажкллагааг хаасныг мэдэгдье. 51

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw