Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Үндсэн хуулийн амин сүнс болсон үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал, зарчмыг өөрчлөхийг хязгаарласан. 2013 оны 2 дугаар сард Улсын Их Хурлын даргын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, энэхүү ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн 2015 оны 01 дүгээр сард Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг шинээр томилон ажиллуулж байна. Миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг боловсруулахад иргэд, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудын оролцоог жигд хангаж, боловсруулалтын шатнаасаа эхлэн нийтэд ил тод байж, зөвлөлдөх ардчиллын зарчимд нийцсэн байх учиртай гэж боддог. Хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурал улс орны хэтийн хөгжлийн чиг хандлагад ихээхэн анхаарч 1996, 2007 онуудад урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулах батлах оролдлого хийж байсан ч уг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа мөрдөх асуудал хангалтгүй явж ирсэн. Улсын Их Хурлын даргын захирамжаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Энэхүү баримт бичгийг ул үндэстэй олон жилийн настай байхаар боловсруулж энэ парламентаар батлах нь чухал байна. Тогтвортой мөрдөгдөх урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх асуудлаар улс төрийн намууд сонгуульд өрсөлддөг. Парламентаас баталсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдтэй нийцүүлэн баталдаг болох хэрэгтэй байна. Засгийн газрын хөтөлбөр нь түүнд нийцдэг байх нь хөгжлийн бодлого тасралтгүй, уламжлагдан хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Цаашлаад энэ нь улс төрийн намуудын төлөвшил, Засгийн газрын тогтвортой байдалд ч сайнаар нөлөөлнө гэж бодож байна. Гуравдугаарт, хуулийн биелэлтийг хянан шалгах нь Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдсон чухал бүрэн эрхийн нэг. Парламентын хяналт шалгалт гэдэг нь юуны өмнө парламентаас Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт бөгөөд энэ чиг үүргийг хэрэгжүүлэх тогтолцоог цаашид төгөлдөржүүлэх шаардлага тулгарч байна. Улсын Их Хурал баталсан хуулийнхаа хэрэгжилтийг Засгийн газарт даатгаад зөнд нь орхих бус, харин Үндсэн хуулиар олгогдсон хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын гишүүдийн тайланг ажил хэрэгчээр авч хэлэлцдэг байх, түүнчлэн өөрөө болон Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагаар дамжуулан хуулийн биелэлтийг хянан шалгаж байгаа ажлын үр нөлөөг сайжруулах шаардлагатай байна. Дөрөвдүгээрт, Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд төсөв хэлэлцэх, төсвийн хэрэгжилт, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих чадавхыг сайжруулахад ихээхэн 167

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw