Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Тэгэхээр Чалкод 200 тэрбумыг төлнө, Эрдэнэс Таван толгой бол маш их өр зээл тавьсан байсан. Тэр нь 100 тэрбумыг төлнө. Бондын үлдэгдэл 190 тэрбум ингээд 500 орчим тэрбум төгрөгийн өрийг бид нар төлнө. Энэ бол ирээдүй цаг дээр. 2 их наяд 600 тэрбум төгрөгийг бол бид нар төлөөд дуусгалаа. 2 жилд 2 их наяд 600 тэрбум төгрөг гэдэг бол бараг үндсэндээ бид нарын бондын мөнгө шүү. Чингис бонд чинь өөрөө 1.5 тэрбум доллар юм байгаа юм. Энэ чинь өөрөө 2 их наяд 600 орчим тэрбум төгрөг юм байгаа юм. Тэгэхээр одоо хэдүүлээ энэ танхим дотор би бол 2 жилийн хугацаанд та бүхэнд зөндөө хэлсэн. Тоогоо нэг болгоод, нэг юм ярья л даа. Дандаа л юмыг еэ, еэ, бө еө болохгүй байна гэж хэлдгээ боль л доо. Хамтраад бид нар ард түмэндээ амлачихсан, хэлчихсэн, өгчихсөн, өгч чадаагүй өчнөөн өр зээл байна аа. Энийг чинь бас нэг чардайгаад мардайгаад бид нар нэг юм төлөөд яваад байна аа. Ийм ийм юмаа яагаад ойлгохоо больчихсон юм бэ. Яагаад ингэж их улс төржүүлээд байдаг юм бэ гэж би сайн хэлдэг юмаа. Ингээд өмнөх өр ширийг орхичихъё. Одоо Чингис бондтой холбоотой би бас хэдүүлээ нэг ойлголттой болъё. За яагаад гэхээр энэ бондыг хэзээ яаж төлөх юм. Нэгдүтээрт нэг ийм юмыг ойлголцох ёстой. За би тоог нь эхлээд хэлье. Чингис бондоос бол 2.5 их наяд хэмжээний төгрөг бий болсон. Өөрөөр хэлбэл түрүүчийн миний хэлдэг 1.5 тэрбум ам.доллар гэдэг бол монгол төгрөгөөр дундажлаад шилжүүлэхээр 2.5 их наяд төгрөг байгаа юм. Ийм хэмжээний зээлийг авсан. Энэнээс гадна та бүхэн бас мэдэж байгаа. 580 сая ам.долларын евро бонд, 30 тэрбум иений Самурай бонд гээд ингээд нэлээн олон зээл авсан. Энэний мөнгөн хэмжээ нь бол дахиад явсаар байгаад 2 их наяд гаруй төгрөг болж байгаа юм. Тэгэхээр ийм бараг 4 гаруй их наяд төгрөгийг яаж төлөх юм бэ. Хэзээ төлөх юм бэ гэдэг дээр бас асуудал гарч байгаа. Энийг бид яаж төлөх вэ гэхээр хуваарийг нь гаргуулж үзсэн. Хоёр эх үүсвэрээс төлнө. Энэ гаднаас авчирч байгаа бондын мөнгийг нэг хэсгийг нь бол төсвөөс заавал төлөх ёстой хөрөнгө оруулалт уруу хийж байгаа. Аймгуудын зам, станц энэ бол дандаа төсвөөс төлөгдөх мөнгө болж хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Нөгөө хэсэг нь цементийн үйлдвэр, гурилын үйлдвэр, гутлын үйлдвэр, ноосны үйлдвэр, ноолуурын үйлдвэр гэх шинжтэй төслийг дэмжсэн арга хэмжээнд энэ зээлүүд явж байгаа. Тийм хоёр эх үүсвэрээс энэ мөнгийг төлнө. За би төсөв дээр ямар ачаалал ирэхийг та бүхэнд өнөөдөр хэлье. Зээлийг бол хоёр удаа төлнө, 2017 онд нэг хэсэг мөнгө төлнө, 2022 онд нэг хэсэг мөнгө төлнө. 2017 онд төсөв дээр ирэх, төсвөөс гарах мөнгө бол 660 тэрбум төгрөг. Үлдэгдэл мөнгө нь бол нөгөө арилжааны банкаар дамжуулаад компаниудад өгчихсөн зээлээс төлөгдөнө нэгдүтээрт. Хоёрдугаарт, энэ өөрөө ямар хэмжээний мөнгө вэ 660 тэрбум төгрөг гэж. Би хоёр тоо хэлье. Энэ жил манай нийт хөрөнгө оруулалт 800 орчим тэрбум төгрөг 72

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw