2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛ AMEHT-V Одоо үүнийг ажиллуулах цаг болсон. Үүнийг манай иргэд, сонгогчид шаардах цаг болсон. Энэ намраас эхлээд манай иргэд сум бүхэнд шаардах боломжтой. Хариуцлагагүй сумын дарга байгаа бол, хариуцлагагүй албан тушаалтан танай аймагт байгаа бол Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу авч хэлэлцье. Томилгооны сонсгол, төсвийн сонсгол, мөнгөний сонсгол, байгаль орчинтой холбоотой сонсгол, хариуцлагын сонсгол гээд бүгд байгаа. Одоо энэ хуулийг амьдруулъя, хэрэгжүүлье. Гурав дахь баталсан хууль бол Шилэн дансны тухай хууль. Эхлээд шилэн данс гээд олон нийтээрээ бүгд анхаардаг байсан. Одоо жаахан хаяж эхэлж байна. Үүнийг болих хэрэгтэй. Бид эргээд анхаарах хэрэгтэй. Би Шилэн дансны тухай хуулийг өргөн барьж байхдаа хэлж байсан “Монголд мөнгө зарцуулж байгаа тэр албан тушаалтан бүхэн, төсвийн мөнгө ашиглаж байгаа байгууллага бүхэн өглөө бүр Шилэн дансны тухай хууль байгаа шүү хэмээн бодож сэрдэг байх ёстой. Тэгээд тодорхой хэд хэдэн сайд хэрэгжүүлэхгүй байгаа бол, хэд хэдэн Их Хурлын гишүүн, хэд хэдэн аймгийн Засаг дарга нар, өндөр албан тушаалтнууд Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа бол хариуцлага хүлээгээсэй. Ингэх юм бол Монголд хариуцлагын зам уруу орлоо гэж бид бодох болно” гэж хэлж байсан юм. Би үүнийг дахин шаардаж байна. Олон нийт ч хяналтаа тавих хэрэгтэй. Аудитын байгууллага бусад үүрэгтэй байгууллагууд үүндээ анхаарах ёстой гэж бодож байна. Дээрээс нь өргөн барихад бэлтгэгдсэн хоёр хууль байгаа, нэг нь өргөн барьчихсан. Нэг нь Төрийн албаны тухай хууль байна. Төрийн албаны тухай бид маш их ярьсан, илүү зүйлийг би яримааргүй байна. Төрийн алба шиг төрийн албатай болох цаг өнөөдөр Монголд ирсэн. Бид 25 жилийн дараа үүнийг ярих хэрэгтэй. Хариуцлагатай, ёс зүйтэй, өөрийн гэсэн хэм хэмжээтэй, шалгууртай ийм төрийн албатай болох ёстой. “Энэ нам яллаа, тэр нам яллаа, үүнийг ажлаас нь халлаа, төрийн албыг ингэж бужигнууллаа” гэж бид ярьдаг. Одоо төрийн албыг байх ёстой байранд нь оруулж ажиллуулах хэрэгтэй. Төрийн алба хэрхэн ажиллаж байгаагаас улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал үүнтэй холбоотой шүү дээ. Энэ нь эргээд хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой байдаг. Тийм учраас төрийн албыг дураараа самардаг байдалд цэгтавья. Энд сууж байгаа парламентын хоёр голлох намын дарга нар суугаад, бусад хүмүүс нь суугаад бүрэн хэмжээний танилцуулга хийсэн. Хуулийг өргөн барьчихсан байгаа. Одоо энэ хуулийг батлаад ирэх сонгуулиас өмнө хэрэгжүүлж эхэлнэ. Төрийн албыг ингэж бужигнуулж болохгүй. “Одоо та нар бужигнуулж байна. Дараа нь бидний ээлж. Бид нэг хэсэг бужигнуулж аваад энэ хуулийг чинь баталъя” гэж хэлж болохгүй. Ийм байдалтай хандаж болохгүй. Юм сонссон ч сонсоогүй юм шиг дүлий дүмбэ суугаад байж болохгүй. Одоо бид нар энэ байгаа байдлаа ярьж, шийдвэрээ гаргах цаг болсон. Улс төрийн намын тухай хууль, мөн энэ намын байгууллагууд, энд байгаа улс 174
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw