2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Үүнийг дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдардаг бид бүгдээрээ дэлхийн хоёр дахь хүйтэн нийслэл нь Канад Улсын нийслэл Оттава хот байгаа. Хоёрдугаарт, Канад Улсын уул уурхайн компаниуд Монгол Улсыг дэлхийн эрдэс баялгийн газрын зураг дээр оруулахад том хувь нэмэр оруулсан. Монгол Улсад оруулсан уул уурхайн хөрөнгө оруулалт чухал үүрэгтэй байсныг харуулж байгаа. Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ түүхэн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Канад Улсын Амбан захирагч, эрхэмсэг ноён Дэвид Жонстон Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байна. Таныг манай оронд төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан зарласан Улсын Их Хурлын 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хүндэтгэлийн хуралдааныг нээснийг мэдэгдье. Хүндэтгэлийн хуралдаан дээр Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстоны хэлсэн үг (2013.10.25) Найрсаг дотноор угтан авч байгаа та бүхэнд баярлалаа. Канад Улсын Амбан захирагчийн хувиар Монгол Улсад анхны төрийн айлчлалыг хийж Улсын Их Хуралд хандан үг хэлэх завшаан тохиож байгаа нь миний хувьд нэн хүндтэй үйл явдал болж байна. Гэргий Шэроны хамтаар танай улсад ирээд удаагүй байгаа ч Монголын ард түмний зочломтгой сайхан чанарыг хэдийнээ мэдэрч эхэлсэндээ бид баяртай байна. Та бүхэнд юуны өмнө Канадын ард түмний халуун мэндчилгээг хүргэн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгааг минь хүлээн авна уу. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй энэхүү завшааныг тохиолдуулан миний бие Канадын ард түмний дотнын нөхөр бөгөөд сайн түнш байсаар ирсэн Монголын ард түмэнд талархал илэрхийлж байна. Бид энэ жил цаг хугацааны хувьд ахархан хэдий ч эдүгээ ба ирээдүйн харилцаанд маань нэн чухал ач холбогдол бүхий Канадын Элчин сайдын яам Улаанбаатар хотноо байгуулагдсаны таван жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Канад Монголчууд бид газар зүйн байршлаараа тусгаарлагдсан хэдий ч алслагдсан орон зайг даван туулах нийтлэг туршлага чадвараараа нэгдмэл билээ.Бид: • бахархам түүх, өвөрмөц соёлоо эрхэмлэн дээдлэх уламжлал. 138
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw