Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПAPJIAMEHT-V үеэс ялгаатай нь Улсын доод хуралд язгууртан угсаагүй бичиг, цэргийн түшмэд орсон, төрийн хэргийг шийдэхэд олны саналыг авахын тулд төлөөлөгчдийн байгууллагаар хэлэлцдэг парламентат ёсыг Монголд анх нэвтрүүлж эхэлсэн онцлогтой. 1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялсны дараа төрийн шинэ тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар үзэл бодлын ялгаа болон олон улсын тухайн цагийн нөхцөл байдлаас шалтгаалан нэгдүгээрт, эртний төрт ёсны уламжлал дээр суурилан төрөө цаг үеийн бодит байдалд зохицуулан хөгжүүлэх; хоёрдугаарт, үндсэн хуульт хаант засаг байгуулах; гуравдугаарт, социалист хэлбэрийн төр буюу пролетарын диктатур байгуулах гэсэн үндсэн сонголтуудтай тулгарсан байна. Түүхэн баримтаас үзэхэд тэр үеийн Монголын удирдагчдын ихэнх нь үндэсний ардчилсан үзлийг баримтлан, парламентат ёсыг тогтоохыг эрмэлзэж байжээ. Монгол Улсын Их Хурал 1924 онд анхны Үндсэн хууль баталж, уг хуулиар Монгол Улсыг Бүгд Найрамдах Улс болгон тунхагласан. Анхдугаар Үндсэн хуулиар Улсын Их Хурал бол төрийн эрхийг барих дээд байгууллага бөгөөд хурлын чөлөө цагт Улсын Бага Хурал төрийн эрхийг барина гэж заасан байна. Ийнхүү парламентат ёс Монгол оронд төлөвших эхлэл тавигдсан хэдий ч тухайн цаг үеийн байдал, гадны улс орны шахалтаар хууль ёс гажуудан, Улсын Их Хурал ёс төдий байгууллага болон хувирчээ. 1940 онд батлагдсан хоёр дахь Үндсэн хууль нь нэг намыг улс төрийн тогтолцооны цөм болгон баталгаажуулсан хэдий ч ардчилсан шинжтэй зарим хэм хэмжээ, тухайлбал, төлөөллийн ардчиллын үндсэн зарчмыг хуульчилсан байдаг. 1944 онд сонгогчдын хувьд тавьж байсан элдэв хязгаарлалтыг хүчингүй болгож, сонгуулийн эрх нь хасагдсан хүмүүст сонгуулийн эрх олгож, 1949 онд сонгуулийн тогтолцоог ардчилах томоохон алхам хийж, Улсын Их Хурлын сонгуулийг шууд, тэгш, саналаа нууцаар хураах үндсэн дээр сонгуулийн тойргоор явуулж байхаар болсон нь парламентат ёсыг төлөвшүүлэх чухал алхам болжээ. Гэхдээ 1990 он хүртэл тухайн үеийн социалист системийн бусад орнуудын адилаар манай улсын Ардын Их Хурал нь сонгогдон байгуулагдах, хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ өнөөгийн ардчилсан парламент болон бүрэн төлөвшиж чадаагүй байсан. Хоёр. 1990 оны Ардчилсан хувьсгал ба парламентат ёсны төлөвшил 1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр манай оронд өрнөсөн ардчилсан хувьсгал иргэдийн хувийн эрх, эрх чөлөөг баталгаажуулж, улс төрийн системийн ардчилсан тогтолцоо, өмчийн олон хэлбэр, зах зээлийн эдийн засгийн харилцааг бий болгосон юм. 1990 оны 5 дугаар сард БНМАУ-ын Ардын Их Хурлын чуулганаар “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай” хуулийг баталж, төрийн эрх 160

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw