Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 • мэлмийг баясгаж, тэнхээг сорих уудам эх нутгаа хайрлах сэтгэл, • ардчилал, хүний эрх, хуульт ёсыг дээдлэн хөгжих эрмэлзлээр ижилхэн. Сүүлийн жилүүдэд арилжаа, нэн ялангуяа байгалийн нөөц ашиглалтын салбарт төвлөрч ирсэн бидний харилцаа өнөөгийн цаг үед нийтлэг сонирхол нэгдмэл үйл ажиллагаа бүхий өргөн цар хүрээг хамран хөгжиж байна. Хоёр орны харилцаа нь бидний энх тайван, аюулгүй байдал, сайн засаглалын төлөө хичээнгүйлэн зүтгэдэг мөнхөд хувьсан өөрчлөгдөх эх дэлхийн, сорилт бэрхшээл бүхнийг даван туулахуйц болоод ард иргэдийн маань хүсэл тэмүүлэлд нийцэхүйц, нэн боловсронгуй баялаг түншлэл болон дэвжиж байгаад би сэтгэл хангалуун байна. Өнөөдөр Канад, Монголчууд бид өөр хоорондын уялдаа холбоогоо өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой бөгөөд шинэлэг замаар нэгнээ танин мэдэж байна. Монголын ардчилсан хөгжлийн замналыг Канадын ард түмэн итгэл найдвар, бахдам сэтгэлээр дүүрэн гэрчилсэн нь үүний нэгэн жишээ билээ. Бид зөвхөн ажиглаад зогсоогүй Монгол Улстай эргнээс тогтоосон түншлэлдээ тууштай хандахуйн илэрхийлэл болгож, нийгмийн бүхий л түвшин дэх Монголчуудтай хамтран, ардчилсан засаглалыг бэхжүүлэх үйлсэд идэвхийлэн оролцсон. Төрийн албаны удирдлага болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, эрх зүйн ба шүүхийн шинэтгэл мөн орон нутгийн засаглалын чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлүүдээр бид хамтран ажиллаж байна. Түүнчлэн бид хамтдаа Улсын Их Хурал буюу нэн өндөр ач холбогдол бүхий энэ байгууллагын захиргааны болон хууль тогтоох чадамжийг хөгжүүлэхээр хамтын чармайлт гаргаж байна. Шүүх, төрийн алба, хууль тогтоох байгууллагуудыг хүчтэй, ил тод, үр бүтээлч байдлаар хөгжүүлэх нь туйлын ухаалаг бөгөөд зөв алхам гэдэгт Канад Улс итгэдэг учраас Монгол Улстай эдгээр үйлсэд хамтран зүтгэдэг. Энэ нь зөв бөгөөд ухаалаг болохын учир нь бид сайн засаглал нь ардчилал, хүний эрх, хуульт ёсыг бэхжүүлдэг тухайд итгэдэгт оршино. Монгол Улсын иргэдийн хүсэн тэмүүлдэг, эдийн засгийн хөгжлийн тулгийн гурван чулуу нь байгууллагуудын үйл ажиллагааны чадавх болох тухайд ч мөн бид итгэдэг учраас энэ нь зөв бөгөөд ухаалаг юм. Тэрхүү зорилгод хүрэхэд Улсын Их Хурал болоод хууль тогтоогч та бүгдийн хүчин зүтгэл зайлшгүй түлхэц үзүүлэх болно гэж би хувьдаа ойлгож байна. Та бүгдийн ажил Монгол Улсын хөгжлийн явцад шууд бөгөөд урт хугацааны нөлөөг үзүүлдэг. Энэ танхимд мэндэлсэн хууль тогтоомжууд танай агуу эх орон, ард иргэдийн эдийн засгийн дэвшил болон бизнесийг хөхүүлсэн тогтвортой орчныг дэмждэг эсхүл үгүй. Тийм учраас манай хоёр орон хамтдаа Монгол 139

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw