Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 бүхэндээ ингээд уулзаад ярилцахад ард түмний итгэл хөрч байна, тэр халуун итгэл алга болж байна шүү гэхэд бүгд зөвшөөрдөг шүү дээ. Энэ хүмүүсийн сэтгэл дотор мөс хөрч байна шүү, халуун итгэл байхгүй, мөс хөрч байна. Энэ юуг сануулж байна вэ гэхээр хариуцлагын тогтолцоог авчир. Энэ парламент, энэ төрд авчир гэдгийг биднээс шахаж байгаа юм. Ирэх сонгуульд та бүхэн юу ч гэж амлаж, ярьж болно. Энэ хариуцлагын тогтолцоог л бий болгоогүй бол энэ бүхэн худлаа байх болно. Үүнийг 25 жил хангалттай харлаа. Юу ч гэж амлаад ард түмэн хүлээж авахгүй болсон доо. Үүнийг ойлгох хэрэгтэй. Үүнийгээ нам эвслийн хурал янз бүрийн газраа ярилцах хэрэгтэй шүү дээ. Байнгын хороо, намын бүлгүүд дээрээ ярилцах хэрэгтэй. Би Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тухай хэмээн маш тодорхой нэр томъёотой хууль санаачилж Улсын Их Хуралд өргөн бариад олон cap болж байна, хэлэлцэхгүй байна. Би үнэхээр шаардаж байна. Энэ удаагийн, энэ намар аравдугаар сард эхлэх Улсын Их Хурлын чуулганаар эхний хэлэлцэх асуудлуудад энэ хуулийн төслийг оруулж өгөөч ээ. Та бүхний ард Монгол, Монголын төр үлдэх ёстой. Аливаа ажил хийж байгаа, өндөр албан тушаал хашиж байгаа үүрэг хүлээж байгаа хүн бол миний ард юу үлдэх вэ гэдгээ боддог байх ёстой шүү дээ. Энэ хуульд хариуцлагын тогтолцоог бий болгож, тэр хуульд хариуцлагын тогтолцоог өнөөгийн түвшинд оруулж өгөхийг эрмэлзсэн. Энэ хуулийг хэлэлцүүлж өг. Өнөөдөр Монгол Улсын бодлого, улс төр тогтворгүй байна гэж та бүхэн ч гэсэн бүх хурал зөвлөгөөн дээр очиж ярьдаг. Энэ тогтворгүй байна гэдэг үгийг хурал зөвлөгөөний үг биш болгох хэрэгтэй шүү дээ. Үүнийг бид нар үйл ажиллагаагаараа засах ёстой. Бид тогтворгүй байгаа тухай хэчнээн ярих юм бэ? Тэгэхээр тогтворгүй байдал яагаад бий болоод байна вэ гэсэн чинь ерөөсөө хариуцлагагүй байдал чинь тогтворгүй байдлыг бий болгодог байна шүү дээ. Алдаатай шийдвэр гаргасан бол үүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй, түүнийгээ засдаггүй. Түүнд нь хүмүүсийн итгэл унаж байгааг тогтворгүй байна гэж хэлж байгаа юм. Хариуцлагатай байдал нь өөрөө тогтвортой байдлыг бий болгодог. Өөрөө тууштай байдлыг бий болгодог. Өөрөө итгэлтэй байдлыг бий болгодог. Иймээс бид Монголын улс төрд хариуцлагыг авчрах цаг болсон. Энэ чиглэлд Улсын Их Хурлын бүрэлдэхүүн тодорхой ажил хийсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Захиргааны хууль, манай төрийн захиргаа гэдэг байгууллага чинь өөрөө бие даасан хуульгүй явж ирсэн шүү дээ. Захиргааны шүүх гэж бий болгоод Захиргааны хуулийг нь баталж өгөөгүй байсан. Замын цагдаа нь байж байдаг дүрмийг нь баталж өгөөгүй явсан. Одоо дүрмийг нь баталж өгсөн. Одоо энэ хуулийг захиргааны бүх шатанд хатуу хэрэгжүүлэх ёстой. Энэ хуулийн хэрэгжилтийг асуух ёстой. Дээрээс нь Нийтийн сонсголын тухай хууль зөвхөн хариуцлагыг Улсын Их Хуралд ярьдаг юм биш. Үүнийг аймгийн, сумын Хурлаар бас ярилцах ёстой, ард иргэд, олон нийт шаардаж байх ёстой. Энэ индрийг нь, энэ боломжийг нь эрх зүйг нь Улсын Их Хурал бүрэлдэхүүн хангаж өгсөн юм шүү. 173

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw