Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V “Мөнгө төсөв дутаж байна, зарим юмыг тэвч” гэж шийдлийн засаг хэлдэг юм байж. Харин “хариуцлагагүй байдлыг тэвч” гэж бидний хэн нь ч хэлэх эрхгүй. Монголд хариуцлага, шударга ёсыг тогтоох ажилд гадаадын олон тэрбумын зээл, хөрөнгө оруулалт хэрэггүй. Бид өөрсдөө хийчих ажил. Харин Монгол Улс хариуцлагатай, албат түшээд, удирдлага нь ёс зүйтэй, хууль, шударга ёс ялгамж үгүй хэрэгждэг орон болчихвол, ийм байдал Монголын сайн сайханд их тустай. Ард түмний амьдралд наалдах наалдац, өгөөж нь нэмэгдэх болно. Нийгмийн харилцаа бүхэлдээ шударга зөв болно. Хариуцлага бүтэн байх ёстой. Сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуулийг хэлэлцэж батлах дээр эсэргүүцэх гишүүн энэ танхимаас гарахгүй байх. Учир нь шударга ёсонд суурилсан эв нэгдэл хүчтэй байдаг. Хариуцлагатай төр хүчтэй байдаг. Хууль биелүүлдэг албан тушлаалтан нэр хүндтэй байдаг. Их түүх, соёл уламжлал, шударга ёс ард түмнийг нэгтгэдэг. Улс төржилт, албан тушаалын хэнээрхэл, хариуцлагагүй байдал хүмүүсийг хуваадаг, талцуулдаг. Иймээс бүрэн хариуцлагатай улс болохын тулд бид гэмт хэргийн, зөрчлийн, хуулийн байгууллагуудын болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хуулиудаа нухацтай хэлэлцэж батлах учиртай. Мөн улс төрийн нам, түүний санхүүжилт, төрийн албаны болон бусад олон арван хууль, багц асуудал байгааг Та бүхэн мэдэж байгаа. Эдгээрээс боловсруулалт нь бэлэн болж байгаа Захиргааны ерөнхий хуулийг онцолж хэдэн үг хэлье. “Дээрээ ихэнх нь ил тод, хариуцлагатай болох нь. Харин төрийн албаны анхан, дунд шатны хүнд суртал, хариуцлагагүй байдал гэж том асуудал бий шүү” гэж саяхан нэг судлаач иргэний танхимд ярьж байсан. Үнэхээр тэнд асуудал байгаа. Түүнийг шийдэхийн тулд бие даасан хуульгүй явж ирсэн төрийн захиргааг хуультай болгох хэрэгтэй. Энэ хуулинд Засгийн газраас эхлээд төрийн бүх шатны алба, захиргааны харилцаа багтаж байгаа. Монгол Улс захиргааны хэргийг хэлэлцэх бие даасан шүүхээ байгуулсан атлаа захиргааны хуулийг нь баталж өгөөгүй хугацаа алдаад байна. Замын цагдаагаа бий болгочихоод жолооны дүрмийг нь баталж өгөөгүйтэй ижил юм. Төрийн захиргааны ажил хуулиар тогтоосон хэм хэмжээтэй байх ёстой. Бүртгэл хяналттай байх ёстой. Хариуцлагатай, буух эзэнтэй, буцах хаягтай байх ёстой. Иймгүйгээс Монгол Улсад төрийн захиргааны задрал, завхрал, тэнд дур зоргоороо авирлах байдал төрийн оршин байх аюулгүй байдалд нөлөөлөх хүртлээ даамжирч байгаа. Албан тушаалтнууд хувийн сонирхлоор шийдвэр тушаал гаргадаг, түүнийгээ нууцалдаг, устгадаг. Хариуцлагаас зугатдаг. Нэгдсэн бүртгэлгүй, ажил албаа хүлээлцэх хууль журамгүй явж ирлээ. Тэнд ажиллаад тэтгэмжээ нэхэхээс биш, “тойрох хуудас” зуруулах хуучны ёс ч алга болсон. Хариуцлага хаана алга байна төрийн захиргааны шатанд л бүрэн алга байна. Төрийн албаны үйл ажиллагаа, шийдвэрээс хуудас цаас ч дутах ёсгүй. Хэрэв зөрчил гарвал мөнгөөр үнэлж хохирлыг тооцдог байх, түүнийг нь тэтгэмж 96

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw