Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V олон амжилт бол нийтлэг шинж чанартай. Ер нь аливаа амжилт ололт нь сая сая хүний бүтээл байдаг. Харин алдаа дутагдал нь цөөн хүн, тодорхой албан тушаалтнаас үүддэг атал түүний уршгаар олон хүн хохирдог. Олуулаа, нийгмээрээ эргэж ямар нэг байдлаар төлбөрийг нь төлдөг. “Муугийн уршиг олонхид” гэж их үнэн үг. Асуудлыг шийдэгдсэн гэж бодох хэрэггүй. Шийдвэр бол цаг хугацааны л асуудал. Аливаа юмны шийдэл цаашид улам л төвөгтэй болно. Олны эрх ашгийн төлөө яваа хүн ямар нэг асуудлыг сайн шийдэхийг эрмэлздэг. Тийм төгс шийдэл байхгүй. Сайн санаж эхлүүлсэн ажил тааруу төгсгөлтэй байх нь олон. Монголд асуудалгүй салбар гэж өнөөдөр байхгүй. Хүндрэлгүй шийдэл гэж бас байхгүй. Дээр нь Монголын онцлог гэж бас бий. Аль нэг шийдлийн ард ахиад олон асуудлын үр соёолж байдгийг бүү март. Тэр бий болж байгаа олон асуудлын, үйлийн үрийг яаж засахаас олон юмны хувь заяа шалтгаалдаг. Би өнөөдөр иргэний оролцооны тухай ярилаа. Энэ нь иргэн хүнд жаргал амлаж байгаа зүйл биш. Зүгээр л хүний хувьд эрхээ эдлэх боломжийг л олгох асуудал. Амьдрал ахуй, хувь заяаг нь гарт нь атгуулах гэж байгаа юм. Ардчилал ч бай, эрх чөлөө ч бай аль аль нь хүнийг жаргаах зорилго тавиагүй. Харин ардчилал, эрх чөлөөний орчинд л эрх бүхэн шударга хуваарилагддаг. Хүний эрхийг дагаж хариуцлага нь очдог. Хариуцлага нь эргээд нийгмийн ёс зүйг бүрдүүлдэг. Нийгмийн дархлаа ёс зүйдээ байдаг. Эрх чөлөөнд л хүн өөрөөрөө байх боломжтой. Ийм учраас хүний эрх, бүтээлч боломжид суурилсан нийгэм л удаан оршин тогтнох нигууртай. Яагаад гэвэл тэр нийгмийг бүтээгч нь хүн өөрөө. Иргэн нь эрхтэй нийгэмд л халамжийн, үзүүлэнгийн төр халаагаа өгдөг. Хүн бүр эрх үүрэгтэй, ажлаа дор бүрнээ хариуцлагатай сайн хийвэл Монгол Улс хөгжинө. Иргэний оролцоогүй баялаг, түүний хуваарилалт хулгай болж хувираад байгааг бид харж байна. Эцэг эхээсээ мөнгө аваад талханд явсан хүүхэд хариулт мөнгөө аваад ирдэг. Талх авахад ээж хүү хоёр оролцсон бол тэр эргээд хариуцлагатай шийдэл болж байгаа юм. Ингэж хүний оролцоо шийдлээр дамжиж хариуцлага, хяналт, шударга ёс гэдэг хамтын баялаг бий болдог. Амьдрал мөнгө дагаад явааг ажиглаж байгаа байх. Ямар учраас баг, хорооны хурал сонирхолтой болоод эхлэв. Тэнд одоо бодитой мөнгө, хөрөнгийн хуваарилалт яригдаж байна. Тэнд тэр мөнгөөр юу хийх тухай хүмүүс ярилцаж байна. Тэд юуны өмнө тэндээ тулгамдсан асуудлаа шийдэж эхэлж байна. Тэд мөнгөний хойноос, шийдвэрийн хойноос Төрийн ордон руу зүглэхээ, дээрээс юм шаардахаа больж байна. Тэд одоо “дарга аа, надад олон юм хэрэггүй. Надад эрхээ эдлэх боломж олгочих” гэж хэлэхээ сайн ухаарч байна. Төр хэчнээн сайн байгаад хүний өмнөөс хүндэрдэггүй гэдгийг иргэд мэдэж эхэлж байна. Зүгээр л хүн эрхээ эдэлсэн шиг эдлэх нь чухал байна. Эрхийн араас үүрэг, хариуцлага, ёс зүй гээд олон юм дагалдана. Үүнийг бид иргэддээ айлгаж биш ойлгуулж хэлэх хэрэгтэй. Иргэд эрхээ эдлээд эхэлбэл түүнийгээ тэд алдахгүйгээ мэднэ. 44

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw