Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Тийм учраас би энийг одоо нэг удаа буцаан эргүүлээд, энэ киног үзүүлэхээр шийдлээ. Кино гэдэг нь өмнөх онуудад ямар байдалтай байсныг нь хэлье. Нэгдүгээрт бол бүгдээрээ мэдэж байгаа маргах юм байхгүй. Өмнө нь Засгийн газар Оюу толгойгоос 250 сая долларын урьдчилгаа төлбөр нэртэй хүүтэй мөнгө авсан. Яахав уг нь урьдчилгаа төлбөр нэртэй. Тэгэхдээ энэ бол хүүтэй мөнгө л дөө. Энэнээс бид нар 166 сая долларыг нь төлчхөөд байна. Одоо цаана нь 90 гаруй сая доллар бол төлөгдөөгүй байна. Хоёр янзын хэлбэрээр төлж байгаа юм. Нэгийг нь бол бэлнээр төлж байгаа. Сая 10 сард бид нар 115 сая долларыг бэлнээр төлсөн. Нөгөө нэг хэлбэр нь бол Оюу толгой Монгол Улсын төсөвт төлөх татвараас нь суутгаж байгаа. Үнэн хэрэгтээ бид нар бол Монгол Улсын төсөвт мөнгө авахгүй байгаа. Харин нүүрсний үнэ хямдхан ч гэсэн орж ирсэн хэдэн төгрөгөө өр төлөхөд зарцуулж байгаа. Энэ дээр та бүхэн маргахгүй байх аа гэж бодож байна. Оюу толгойн 250 сая доллар. Энэ мөнгийг бид нар юунд зарцуулсан юм. Энэ бол үндсэндээ 450-460 тэрбум төгрөг. Энийг бид нар ард иргэддээ өмнөх засгийн үед амласан 21 мянган төгрөг, 1 сая төгрөгийг тарааж өгөхөд зарцуулсан байгаа. Хоёрдугаарт, Эрдэнэс МГЛ гэдэг компани хэчнээн төгрөгийн өртэй, өчигдөр билүү та нар Байнгын хороон дээр татан буулгана гээд юм ярьсан байна л ээ. Энэ хэчнээн тэрбум төгрөгийн өртэй ирсэн гэхээр 416 тэрбум төгрөгийн өртэй ирсэн. Бүгдээрээ мэдэж байгаа бас. Чалкотой гэрээ хийгээд, бусад газраас гэрээ хийгээд, нүүрсээ бид нар та нарт өгнөө гэж хэлээд мөнгийг нь авчраад тараачихсан юм. Өнөөдөр бид нар энэ өрийг хараахан төлж дуусаагүй байна. 2014 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар 97 орчим тэрбум төгрөгийг төлөөд байж байна аа. Гуравдугаар зүйл нь Монголбанкны зээлийн өр. Энэ бол 361 тэрбум төгрөг. Энийг бол бид бас тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан. Ахмад настны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 1 сая төгрөгийг өмнөх Засгийн газрын үед бол бүрэн өгч чадахгүйгээр орхисон байсан юм. Энийг бид нар ямар өмнөх Засгийн газар амлаад хаячихсан юмаа гэж хэлээд төлөхгүй байлтай биш ард иргэд хараад сууж байгаа учраас бид нар дотоодод бонд босгож,122 тэрбум төгрөг төлсөн. Ингээд нийт байдлаар би хэлье та бүхэнд. Энэ шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойших 2 жилийн хугацаанд 2 их наяд 600 тэрбум төгрөгийн өр төлөөд байна. Тэгэхдээ өмнөх Засгийн газраас үлдсэн бүх өр төлөгдсөн үү гэвэл төлөгдөөгүй. Одоо 500 тэрбум төгрөгийн өр үлдэж байна. Юу юу үлдэж байгаа гэдгээ хэлье. Чалкогийн өрийг бид бол бүрэн төлж чадаагүй байгаа, одоо Чалкод 200 орчим тэрбум төгрөгийн өрийг төлж дуусгана. Нүүрсээ гаргаж байгаа. Хуучин 1 тонн нүүрс гаргаад олдог байсан мөнгийг одоо 3 тонн нүүрс гаргаж байж тэр хэмжээний мөнгийг олж байгаа учраас энэ процесс удааширч байгаа. 71

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw