МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Улс төрийн намууд сонгуульд зориулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас их хэмжээний хандив авдаг, намын санхүүжилт ил тод биш байгаа талаар ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Үүнтэй холбоотойгоор Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Улс орныхоо эдийн засагт суурь чанартай томоохон өөрчлөлтүүдийг хийж, улсынхаа хөгжлийг дунд, урт хугацаанд төлөвлөх талаар бид олон удаа ярьж байгаа. Харамсалтай нь бодит ажил хийгдсэнгүй өнөөдрийг хүрч байна. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн стратеги, бодлого боловсруулах чиглэлээр байгуулагдсан Улсын Их Хурлын ажлын хэсэг ажилдаа яаравчлан орохыг сануулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна гэдгээ ард түмэндээ зарласан нь нийгмийн сэтгэл зүйд ихээхэн хүлээлт бий болгоод байна. Тийм учраас бүтцийн өөрчлөлтийг Улсын Их Хурлын гишүүд, олон нийтийн дунд өрнөж байгаа санал шүүмжлэл, салбаруудын уялдаа холбоог нарийвчлан тооцож, оновчтой хувилбараар боловсруулж ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн барих хэрэгтэй байна. Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу цаг хугацаа, дараалал харгалзахгүйгээр яаралтай хэлэлцэж батлах болно. Энэ нь засаглалын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх алхам гэж үзэж байна. Харин Засгийн газрын бүтэц өөрчлөхтэй холбоотойгоор засаглалын аль ч шатанд ажил цалгардуулж болохгүй гэдгийг төрийн албан хаагчид, албан тушаалтнуудад анхааруулж байна. Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын гишүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран БНСУ-ын Засгийн газрын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Цахим парламент” төслийг амжилттай хэрэгжүүлж, хуралдааны танхимуудад иж бүрэн цахим системийг шинээр суурилууллаа. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны цагийг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар өөрчилж захирамж гаргалаа. Намрын чуулган дараа жилийн төсөв, мөнгөний бодлогыг тусгай дэгээр хэлэлцдэг учраас цаг хугацааг үр ашигтай, бүтээлчээр ашиглаж, төлөвлөгдсөн олон чухал хууль тогтоолыг батлахын тулд эрхэм гишүүд Та бүхнийг чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй, санаачилгатай оролцохыг уриалж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсч, Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдье. 67
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw