МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 9 дүгээр сард Азийн бүс нутгийг төлөөлж Монгол Улсад анх удаа дэлхийн 15 орны төлөөлөгчид оролцсон "Төрийн албаны мерит тогтолцоо, туршлага сургамж, сорилт боломж" сэдэвт олон улсын Төрийн албаны төв байгууллагын удирдлагын бага хурал болж өнгөрлөө. Энэ бага хурлын үеэр олон орны төрийн албаны төв байгууллагын удирдлага, зохион байгуулалттай танилцаж, туршлага солилцсон нь манай улсын төрийн албаны шинэтгэлийн стратегийг тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж үзэж Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Намрын чуулганаар 2014 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батална. 2013 оны төсвийн орлогыг хэт өндөр, өөдрөгөөр тавьж баталснаас орлого, зарлагын тэнцвэр алдагдаж чуулганаар 2013 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага гарч байна.Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдлөг болгож 2014 оны төсвийг улс орны нийгэм, эдийн засгийн хүрээнд үүссэн нөхцөл байдалтай нягт уялдуулан нухацтай хэлэлцэж батлах нь Та бидний эрхэм зорилт болж байна. Энэ удаагийн чуулганаар Шүүх байгуулах тухай, Хилийн боомтын тухай, Төрийн аудитын тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Газрын тосны тухай, Газрын тухай багц хуулиудын шинэчилсэн найруулга, Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслүүд болон хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн бусад хууль тогтоомжийг үргэлжлүүлэн хэлэлцэж батлах болно. Хэдхэн хоногийн өмнө Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон бусад эрдэс баялаг, уул уурхайн холбогдолтой хуулийг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын хамт яаралтай баталж гаргах нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Эрхэм гишүүд ээ, Намрын чуулганаар улсын төсөв, мөнгөний бодлогыг тусгай дэгийн дагуу тодорхой хугацаанд хэлэлцдэг хуультай. Тийм учраас цаг хугацааг бүрэн дүүрэн ашиглаж, нам, эвслийн бүлгүүд санал дүгнэлтээ гаргаж, Байнгын хороод хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан өөрт хамааралтай хуулиудыг төлөвлөгдсөн хугацаанд нь хэлэлцэж нэгдсэн чуулганаар батлуулахын төлөө шамдан ажиллана гэдэгт итгэж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсч, Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдье.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw