2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V зам, Өвөрхангайн сүүний чиглэлийн ямааны фермерийн аж ахуй зэрэг бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. Баруун аймгуудын эдийн засагт чухал түлхэц авчрах Асгатын мөнгөний ордыг яаралтай ашиглалтад оруулахад Засгийн газар онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй байна. 11 аймгийн нэгдсэн эмнэлэгт Ерөнхий сайдын багцаас тус бүр тэрбум гаруй төгрөгийн орчин үеийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэнтэй Баянхонгор аймагт танилцлаа. Цаашид энэ төвүүдэд ажиллах эмч сувилагчдын давтан сургалтад Эрүүл мэндийн яам онцгой анхаарах хэрэгтэй. Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд ерөнхийдөө эерэг үнэлэлт өгч байгаа ч бидний цаашид анхаарах олон чухал асуудал байгааг сануулан хэлж байна. Хаврын чуулганаар улс орныг богино хугацаанд зөв хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын олон асуудлыг шийдвэрлэхийг нийт иргэд захиж анхааруулж байна. Иргэд хөгжлийн урт хугацааны, сонгууль бүрээр савлаад байдаггүй тогтвортой бодлого зайлшгүй гэдгийг бүрэн дэмжиж байна. Энэ бүхнийг Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод, нам, эвслийн бүлгүүд, холбогдох байгууллага, албан тушаалтнууд анхааралдаа авч үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана гэдэгт итгэж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсээд, Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы ажиллагааг нээснийг' мэдэгдье. Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2014.07.01) Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын дөрөв дэх удаагийн ээлжит чуулган өнөөдөр өндөрлөж байна. Хаврын чуулган ажлын 62 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдааныг 29 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 108 удаа хийсэн байна. Хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хурлын даргын урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны Парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манн тэргүүтэй төлөөлөгчид, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Миний бие хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ эдийн засгийн бодит секторыг дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож томоохон бүтээн 60
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw