Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V байгаа. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө сайдаж муудаж, эвлэж нэгдэж, бас хамтдаа засаг хүртэл байгуулж, зүтгэсээр өнөөдөртөө золголоо. Гэвч яг өөрсдийнхөө бодож, хүсэж, зүтгэж байсан зөв замаараа явж байна уу, үгүй юу гэдгийг эргэж нэг бодож, эргэцүүлэх цаг бас ирж байгаа юм байна. Хэт их улс төржсөн, талцсан, толхилцсон, өөр өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлсэн, амин хувийн нэр хүндээ дээдэлсэн, ашиг хонжоо хайсан, явцуу үзэл, явцуу үйл ажиллагаанууд хэрээс хэтэрлээ. Өөрийнх нь харалган зорилго л бүтэж байх юм бол өрсөлдөгч нартаа, өрсөлдөгч нарыгаа зохиомол хэрэгт унагаадаг, гүтгэн доромжилдог, нийгмийн шаар шавхруу болгох уваагүй үйлдлүүд хэвийн үзэгдэл мэт боллоо. Ялангуяа манай зарим улс төрчид энэ хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өмчилж, худалдаж авч, хөлслөн ажиллуулж, асар их хэмжээний гүтгэлгийг орон даяар цацдаг боллоо. Хамгийн харамсалтай нь монгол хүний уугуул мөн чанарт хэзээ ч байгаагүй, энэ мэт ёс бус үйлдлүүдэд нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, шударга ёсыг тогтоох ёстой хууль хүчний байгууллагууд улс төржиж, буруу зорилготой хүмүүсийн гар хөл болж оролцож байгаа нь өөрийн эрхгүй сэтгэлийг минь их эмзэглүүлж байна аа. Миний сэтгэл тэгэхдээ 2 жил шахуу эмзэглэж яваа. Өнөөдөр ч эмзэглээд байгаа юм биш. Би өнгөрсөн 2 жилийн хугацаанд гүтгэлэг доромжлолыг бол хангалттай амссан. Дуугүй байна аа гэдэг нь би доройдоо дуугүй байсан юм бишээ. Гагцхүү би монгол төрийн өндөр хариуцлагатай албан тушаалыг хэрүүл тэмцэл, хов живтэй хутгаж бохирдуулахыг , хүссэнгүй учраас хүлцлээ, тэвчлээ 2 жил. Гэвч нэг зүйлд үнэн голоосоо сэтгэл эмзэглэж хэлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Аавынх нь албан тушаалыг авахын тулд охиныг нь хэрэгтэн болсон мэтээр байнга зарладаг, найзынх нь ажлыг өгүүлэхийн тулд нөхөрлөлийг нь барьцаалдаг эрх мэдлийн төлөөх шунал ардчилсан улсад байж болохгүй дээ. Бид төрт ёсоор, төрт ёсны мянганаар хэмжигдэх түүхтэй, туршлагатай ард түмэн шүү. Ёс зүй, хэм хэмжээ гэдэг бол монгол төрийн дархлаа юмаа. Бид монголын улс төрийг зарчим дээр тулгуурласан шударга өрсөлдөөний талбар байлгах ёстой шүү. Бид монголын улс төрийг хийж бүтээн, хөгжиж дэвшин, нэгдэж хүчирхэгжихийн зорилго дээр суурилдаг болгох учиртай. Бид монголын улс төрийг хувь хүний тавилан, амь насаар дэнчин тавьж, шунал хүслээ гүйцэлдүүлдэг бохир тоглоомын оромж болгох ёсгүй юмаа. Бид монголын улс төрийг хөмсөг зангидан хэвлэлээр гомдоллож, хүн бүхэн, юм бүртэй тэмцэн хашхирдаг, юу ч бүтээдэггүй, юуг ч бүтээлгэдэггүй хоосон улс төржилт, хийрхэл бухимдлын талбар болгох ёсгүй юмаа. Эрхэм гишуүд ээ, 74

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw