МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 байгаа. 2017 онд манай нийт хөрөнгө оруулалт бол 1.6 орчим их наяд төгрөг байна. Тэгээд тэрний 30 хувиар нь бид нар зээлээ төлнө гэсэн үг. 2017 онд нийт хөрөнгө оруулалт маань өнөөдөр энэ 800 тэрбум байгаа гэдэг чинь өсөөд 1.6 их наяд болно. Түүнээсээ 660 тэрбумыг нь бид нар төсвөөсөө гаргаад Чингис бондынхоо мөнгийг төлнө. Хоёр дахь нь за би нэг тоо харъя. Хоёр дахь нь бол 2022 онд 1.6 их наяд төгрөгийг төлнө. Тэрнээс Чингис бондын мөнгө буюу төсвөөс бол 1.5 их наядыг төлнө. За та нар бас ингээд асуух байх. Яаж 1.5 их наядыг 2022 онд төлдөг юм гэж. 2022 онд манай улсын эдийн засаг хөгжиж, төсвийн нийт хөрөнгө оруулалт өөрөө 4.5 их наяд болохоор байна. Тэгэхээр 4.5 их наядын хөрөнгө оруулалтаасаа бид нар 1.5 их наядыг нь бол Чингис бондын төлөлтөд бол өгнө. Энэ дээр бол дахиж улс төр хийх шаардлагагүйгээр би та бүхэнд Хөгжлийн банкны энэ бүх тоонуудыг өгмөөр байна. Эх орныгоо өр ширэнд оруулчихъя, үр хүүхдээ өртэй болгочихъё гэдэг боддог ширхэг монгол хүн байхгүй. Өнөөдөр энэ хэмжээний мөнгөөр нь юм босгочих юмсан, бүтээчих юмсан, хийчих юмсан, овойлгочих юмсан, оцойлгочих юмсан, шовойлгочих юмсан гэсэн ийм л хүсэл тэмүүллээр шинэчлэлийн Засгийн газар ажилласан. Үнэхээр яаж ч муулаад одоо нүдэнд бол харагдаж байгаа юмаа. Улс орны хөгжсөн түүхэн туршлагуудыг бид нар үзсэн. Улс орон ч тэр, компани ч тэр, айл өрх ч бол ингэж л хөгждөг юм байна. Тодорхой хэмжээний зээлийг авлаа, тэрүүгээрээ харин хэрэгтэй юм хийлээ. Үр ашигтай юм хийлээ, тэгээд урт хугацаанд төллөө. Одоо бид нар нэг ийм бодлого гаргах хэрэгтэй байна. 2017, 2022 гээд хоёрхон жил дээр их өндөр мөнгө гарч байгаа. Энийг бид нар жил жилд төлдөг зээл уруу шилжүүлэхээр Засгийн газар бас ажиллаж байна. Тэгэх юм бол нэг жилд төлөх ачаалал бол нэлээн бага болно гэж ингэж үзэж байгаа юмаа. Би ийм байдлаар та бүхэнд, та бүхний хэлээд байгаа, санаа зовоогоод байгаа юм уу, зүгээр гуйвуулаад байгаа юм уу мэдэхгүй, тэр бүх зүйлд одоо би хариу өгье гэж бодсон юм. Ингэхгүй бол бид нарын энэ нэг бие биеэ хэмлэсэн, худал үнэн ярьсан, хүмүүст буруу ойлголт өгсөн юм чинь хэрээс хэтэрлээ. Энэ дээр бол зогсоогооч ээ. Ингэснээр бол улс орон хөгжихгүй ээ. Аль болохоор ард иргэдтэй наалдацтай, хүртэцтэй, тэр ажлыг хийж байж манай улс орон хөгжинө гэж би ойлгож байгаа юмаа. Би цааш нь үргэлжлүүлээд хэдэн зүйлийг хэлье. Би Ерөнхий сайд, намын даргын хувьд биш, ер нь би хувь хүн гэдэг үүднээсээ та бүхэнд эмзэглэж явдаг нэг зүйлээ хэлье гэж бодсон юм. Бид улс орноороо 25 жилийн өмнө ардчиллын замыг сонгосон. Ардчилсан улс гэж өөрснөө ярьж 73
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw