2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V ажилсаг, авьяас чадвараар бусдынхаа хүндэтгэлийг хүлээж, монголын бахархал болно гэдэгт ч би бас итгэдэг. Бид ажиллаж, хөдөлмөрлөх, хийж бүтээх хүсэлтэй иргэдээ шуурхай, ил тод, хариуцлагатай, шударгаар дэмжих болно. Манай Засгийн газрын шийдвэрлэх дараачийн асуудал бол авлигал юмаа. Төр засгийн олон бүтэц яг энэ чигээрээ, яг энэ өнөөдрийнх чигээрээ байвал бид авлигалд идэгдсэн нэг хүнд сурталтныг нөгөө л нэг өөр хүнд сурталтнаар солихоос хэтрэхгүй учраас бид тогтолцоо, тоглоомын дүрэм хоёрыг өөрчлөхөөс бас аргагүй болж байна. Монголын төр авлигачийг хаалгаа дэлгэн угтвал маргааш тэр авлигач хойморт заларч, монгол хүн бүрийг өөртөө бялдуучлахыг авлигал өгөхийг шаардах болно. Авлигалын үнэр шингэж, ад хор шүглэсэн хэнийг ч болов монголын төр хоймортоо ч байтугай хатавчиндаа л суулгах ёсгүй ээ. Ардчилсан засаг авлигалын аранга байх болно. Энэ бол бидний шийдэл бишээ. Ард түмний даалгавар гэдгийг бид мартаж болохгүй ээ. Монголын төр өөрөө эрх чөлөөг мэдэрдэг, эрүүл саруул сэтгэдэг, болохгүй байгаа бүхнийг засахыг эрмэлздэг, хүн бүхний нээлттэй индэр, тунгалаг, тусгал нь байх учиртай юмаа. Ард түмэн бидэнд шинэчлэл өөрчлөлтийг захиалсан учраас шинэчлэл өөрчлөлтийг бид өнөөдрөөс эхэлнэ. Аливаа шинэчлэл өөрчлөлтийг бол багаар л хийдэг, баг л хийдэг. Хэн нэгэн ардын баатар, суут ухаантан ганцаараа тоглох биш монгол түмнийхээ мэргэн ухаан, хамтын хүчээр улс төрийн хүчнүүд хамтарч хийх ёстой шүү. Алдар нэр, аливаа хүндлэл бол ардчилсан засгийн хувьд чухал бишээ. Албан тушаал бол ирж л байдаг, буцаж л байдаг зүйл. Харин ард түмнийхээ итгэлийг тээж, найдлагыг өвөрлөсөн энэ цаг үед тэднийхээ хамтраад зүтгээ гэсэн даалгаврыг та бид биелүүлэх үүрэгтэй шүү. Энэ даалгавар Засгийн газарт орсон ороогүй улс төрийн бүх хүчинд хамаатай. Төрийн ажлыг гацаахын тулд биш засаж сайжруулах, эрчимжүүлж хурдасгахын төлөө хамтарч ажиллах ёстой.Түмэн олон төр улсынхаа төлөөх аливаа улс төрийн шийдэл, санал, санаачилга, тэр байтугай хатуу шүүмжлэлийг ч бид талархан хүлээж авах болно. Ард түмэн та биднээс зоримог шийдэл, бодитой шинэчлэл, өөрчлөлтийг хүлээж байна. Өдөр өнгөрөөсөн, аргацааж хуурсан, ядмаг аргыг тэд бас хүсэхгүй л байна шүү. Монгол төрийн хамгийн үнэт зүйл бол монгол хүн юм. Тэдэнд ямар нэгэн дарамт шахалтгүй, тэгш эрхтэй ажиллах боломжийг бүрдүүлэх шаардлага байна. Төрд ажил үүргийн давхцал ихдэж, хянадаг, дарамталдаг, шалгадаг, шантаажилдаг байгууллага олширсноор элдэв бугшсан үзэгдэл газар авсан байна. Тиймээс төрийн байгууллагуудын ажил үүргийн давхцалыг салгаж, чиг үүргийг нь тодорхой болгож, үр ашгийг нь нэмэгдүүлж, үр дүнг нь тооцож, хариуцлагыг нь ил тод болгоно. Бид төрд дөрлөгдсөн биш, нийтэд зориулагдсан албыг бий болгож, 14
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw