Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V утга агуулгатай, хэм хэмжээтэй, зөрчвөл ямар үр дагавартай харилцаа болохыг тодорхойлсон бие даасан хууль тогтоомжгүй явж ирлээ. Иймээс би Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл санаачлаад өргөн мэдүүлэхэд бэлэн болгож байна. Тэнгэр оройгоосоо цоорвол цэлмэдэг. Төр дээрээсээ хариуцлагатай байвал зөв болдог. Манай өндөр албан тушаалтнууд “хариуцлага” гэж чанга ярьдаг. Харин өөрсдөө түүнээс зугтаадаг. Одоо энэ ажлыг үг яриа биш үйл хэрэг болгоё. Хуулиа батлая. Хэрэгжүүлье. Асуудал гарвал улам сайжруулаад, чамбайруулаад явъя. Хариуцлагыг өөрсдөөсөө эхэлье. Албан тушаалтан нь хариуцлага хүлээдэг нийгэмд л шударга ёс тогтдог. Хуулийг дарга, сайд, гишүүн, ерөнхийлөгч, төлөөлөгч ялгаагүй бүгд ягштал биелүүлдэг байх ёстой. “Хууль яахав” гэдэг ойлголтыг бид эхлээд энэ улс төрөөс халах ёстой. Тийм ойлголттой хүн улс төр, төрийн ямар ч албанд ойртох учиргүй. Би энд шинэ юм яриагүй. Хариуцлага, шударга ёсыг тогтоох, бэхжүүлэх бол миний ч ард түмэндээ өгсөн амлалт, эрхэм гишүүн таны ч сонгуулийн үеэр ярьж явсан гол сэдэв. Шударга ёс бол сонгуулиар яриад орхидог сэдэв биш. Албан тушаалтай байхдаа л шударга бай. Улс төрчийн улсын шалгалт бол авилгатай тэмцэх, шударга байх, хууль хэрэгжүүлэх гэсэн гурван шалгуураас бүрддэг. Шалгалтандаа унавал ажлаа өгөх хэрэгтэй. Шударга ёс бол хүнээс өөрөөс нь эхэлдэг. Ярьсанаа хийж хэрэгжүүлэхээс эхэлдэг. Та бидний хувьд бол хариуцлагын тухай багц хуулийг баталж, тэр тогтолцоог бий болгож, ажилуулахаас эхэлнэ. Хариуцлага, шударга ёс гэдэг нэрийг манай иргэд залхатлаасонссон. Харин дүрийг нь харалгүй өдий хүрлээ. Одоо бид тэр “хэцүү нэрт”-ийг амилуулж ажиллуулах цаг болсон. Сонгосон хүнээ болохгүй бол буцаагаад татах сонгогчдынхоо эрхийг бид хуульчлах ёстой. Өнөөдөр Монголын сонгогч хагас эрхтэй, сонгогдсон хүн бүрэн эрхтэй, гишүүн сайд давхар эрхтэй байна. Ташуур далайхад хашин морь ч шогшдог. “Буцаагаад татна шүү” гэхэд сонгогдсон хүний чих зөөлөрдөг, нүд нь нээгддэг, сонгосон томилсон эзэнтэй гэдгээ тэр хүн мэдэрдэг, хариуцлага байгааг санадаг. Үүнээс шалтгаалаад тэр улс төрийн албан тушаалтны ажилдаа хандах хандлага өөр болдог, сайжирдаг, тэд ажлаа улам үр бүтээлтэй хийхийг хичээдэг. Үүнээс Монгол Улс, Монголын ард түмэн л хожих болно. Хариуцлага бол өргөн ойлголт. Зөрчлийн цар хэмжээ, тоогоор хүлээх хариуцлагын түвшин, зэрэглэл, тогтдог. Манайханд хариуцлагын хоёр туйл байна. Нэг туйл нь албан тушаалтан сонгогддог, томилогддог. Тэгээд дархлагддаг. Нөгөө туйл нь албан тушаалтанг ажлаас нь буухаар орц, орон, эмнэлэг, шорон хэсүүлж хариуцлага тооцох гэж хөөцөлддөг. Энэ тогтолцооны гажгаас болж албан тушаалтнууд нэг бол эргүү болтлоо сандалтайгаа зууралддаг, нэг бол эрүү яланд очиж унадаг. Гэтэл албан тушаалын хариуцлага гэдэг бол албан тушаалтнаас өөрөөс нь эхэлдэг зүйл. Албан тушаалтан буруу үйлдлийнхээ төлөө уучлалт гуйх бол хариуцлага мөн. Албан тушаалтныг хууль дуудсан үед яваад очих бол хариуцлага мөн. Ёс зүйн хариуцлага гэж бий. Улс төрийн хариуцлага гэж бий. 94

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw