Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ болон хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж буй бусад баримт бичгийг амжилттай хэрэгжүүлж, цаашид хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин Танд Монгол Улсын Их Хурлын гишүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, нарлаг Монгол оронд минь тавтай морилохыг урья. Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буйтай холбогдуулан зарласан Улсын Их Хурлын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хүндэтгэлийн хуралдаан нээснийг мэдэгдье Хүндэтгэлийн хуралдаан дээр БНХАУ-ын дарга Си Зиньпиний хэлсэн үг (2014.08.22) Эрхэм хүндэт Элбэгдорж Ерөнхийлөгч, түүний гэргий, Эрхэм хүндэт Энхболд дарга аа, Эрхэм хүндэт Алтанхуяг Ерөнхий сайд аа, Эрхэм хүндэт гишүүд ээ, сайд нараа, Зочид оо, хатагтай ноёд оо, Найз нөхөд өө, Сайн байцгаана уу. Өнөөдөр Монгол Улсын Их Хуралд зочилж найз нөхөд та нар бүхэнтэй уулзаж байгаадаа их баяртай байна. Юуны өмнө миний бие БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс мөн хувиасаа энд байлцаж байгаа хүмүүс та нараар дамжуулан бүх Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе. 2008 онд би БНХАУ-ын Дэд даргаар ажиллаж байхдаа анхны айлчлал Монгол Улсад хийсэн. Монгол Улсын нутаг дэвсгэрт хүрэлцэн ирмэгц Монгол Улс ёстой баялаг, элбэг сайхан улс гэж боддог. Танай улсын нэртэй уран зохиолч Дашдоржийн Нацагдоржийн шүлэг “Миний нутаг” шүлэгт: “Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд Хойт зугийн чимэг болсон ой хөвчийн уулнууд Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд Өмнө зугийн манлай болсон элсэн манхан далайнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон “гэж бичсэн байдаг. 142

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw