Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд айл өрхүүдийн хэрэглээ 4 хувиар өссөн байна. Энэ хугацаанд төрийн байгууллага болон Засгийн газрын хэрэглээ 4 хувиар буурчээ. Энэ бол Монголын эдийн засаг эрүүлжих тал руугаа явж байна гэсэн үг. Өмнөх жилүүдэд төрийн байгууллагуудын хэрэглээ хэзээ ч буурч байгаагүй бөгөөд харин ч эдийн засгаасаа хурдтай өсч ирсэн байна. Сүүлийн 12 сард инфляцийн түвшин 6 хувьтай, гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний 8 сард 704,8 сая ам.долларын ашигтай гарлаа. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.1 хувьтай байгаа нь чамлахаар үзүүлэлт биш. Нэг жилийн дотор ХАА-н салбар 9.4 хувиар, аж үйлдвэр, барилгын салбар 12.1 хувиар өслөө. Статистикаар илэрхийлвэл, сүүлийн 3 жил том, жижиг 1055 үйлдвэр ашиглалтад орсоноор аж үйлдвэрийн салбарын ажиллах хүч 10 хувиар өссөн нь сүүлийн 25 жилд гарч байгаагүй тоо юм. Ганц жишээ дурдахад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ноос угаах үйлдвэр ашиглалтад орсоноор 250 хүн тогтмол ажлын байртай болж, бүтээгдэхүүнийхээ 70 хувийг экспортолж байгаа нь үүний нэг жишээ юм. Төрийн бодлогоор импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн албан татварыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлээ хамгаалж байна. Чингис бондын санхүүжилтээр үндэсний үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг бодитой хэрэгжүүлж, дэлхийн түүхий эдийн үнийн огцом уналтын сөрөг нөлөөг саармагжуулж чадлаа. Цаашид Монгол Улсын үндэсний эрх ашиг, олон нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд харилцан ашигтай, эрх тэгш байх зарчмаар стратегийн ордуудын томоохон төслүүдийг хөдөлгөөнд оруулах нь чухал ач холбогдолтой юм. Үүнд Засгийн газар бодит алхам хийх шаардлагатай байна. Эдийн засгийн хямрал, төсвийн хүндрэлтэй холбоотойгоор Засгийн газар хэмнэлтийн горимд шилжих төсөв оруулж ирэх гэж байгааг дэмжиж байна. Шилэн дансны тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр төсвийн үрэлгэн байдал ард түмний нүдэн дээр ил тод боллоо. Анхаарал татсан нэг жишээ дурдахад нийслэл, дүүргийн хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт олгож байгаа олон арван сая төгрөгийн урамшуулал иргэдийн хатуу шүүмжлэлд өртөж байна. Иргэдийн төлөөлөгчөөр ажиллана гэдэг цалин, урамшуулалтай ажил биш учраас энэ улирлаас эхлэн дээрх урамшууллыг зогсоох хэрэгтэй гэж үзэж байна. Сүүлийн үед төсөв хөрөнгийн үрэлгэн, замбараагүй байдал шилэн дансаар ил тод болохын хэрээр төрийн байгууллагууд шилэн дансны мэдээллийг бүдэгрүүлэх сонирхолтой болж байгааг иргэд шүүмжилж байна. Энэ бол байж болшгүй зүйл. Ийм учраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд тавих Засгийн газрын хяналтыг хүчтэй болгож, төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн, буруу зарцуулсан албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт үүрэг болгож байна. 118

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw