Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Хөгжлийн банкин дахь хүлээгдэж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлбэл төсвийн нийт алдагдал 2 дээр нэмэх нь 8 буюу ДНБ-ний 10 хувьд хүрэхээр байна. Тиймээс Хөгжлийн банкнаас хийж байгаа Чингис, “Самурай бондын санхүүжилт, тэдгээрийн зардал, төсвийн шинж чанартай бүх үйл ажиллагааг нэгдсэн төсөвт тусгаж, нийт төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан түвшинд хүртэл үе шаттайгаар буулгах бодлогоор төсвийн тодотголыг боловсруулж 8 дугаар сард Улсын Их Хуралд оруулж ирэх хэрэгтэй байна. Цаашид Засгийн газар бондын хөрөнгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид заасан зарчмаар зарцуулж, түүний хэрэгжилтэд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод анхаарал хандуулж хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Эдийн засагт учирч байгаа хүндрэлийг даван туулах, цаашид тасралтгүй өсгөх таатай нөхцлийг бүрдүүлэхэд санхүүгийн салбарын тогтвортой байдал чухал ач холбогдолтой. Ялангуяа банк, санхүүгийн салбарын хяналт шалгалтыг улам чангатгаж, уламжлалт бус замаар олгогдсон эрсдэл үүсгэж болзошгүй байгаа зээлийн томоохон багцад дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Түүнчлэн зээлийн чанар нь муудаж байгаа салбарын зээлийг хязгаарлах арга хэмжээг ч цаг алдалгүй авах нь зүйтэй. Гадаад валютын зээлийн зохистой бус харьцааг өөрчлөх, валютын зээлийг бүхэлд нь зохицуулах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Монголбанк санаачилга гарган ажиллавал зохино. Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурал 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 34 дүгээр тогтоолыг баталсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хугацаатодорхой учраас хэрэгжилтийг хангахад анхаарлаа хандуулж ажиллахыг Та бүхэнд уриалж байна. Улсын Их Хурлаас шалтгаалах асуудал гарвал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага гарахыг ч үгүйсгэхгүй байна. 8 дугаар сарын хоёрдугаар хагаст айлчлах хоёрын хөршийн Ерөнхийлөгч нараас Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганд үг хэлэх хүсэлт гаргаж эхэлж байгаа тул бас нэг ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага гарч магадгүйг бас зарлая. Хамгийн гол нь Засгийн газар ажил, амралтаа зохицуулж “ЭЗЭН-100" хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө цаг хугацаа алдалгүй идэвхитэй ажиллах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсч, Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы ажиллагааг хаасныг мэдэгдье. 63

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw